“Шижир алт” ХХК-ийн захирал асан О.Баттөмөр “Драга-250”-иа хямдаар зарсан гэв үү
Нийгэм“Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрийг АТГ-ынхан үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаж дуусаад гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлэх болжээ.
Түүнийг хэд хэдэн үндэслэлээр шалгасан гэх мэдээлэл байгаа юм.
Тухайлбал:
бараа, ажил, үйлчилгээ авах шийдвэр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр гаргаж, худалдан авсан, эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнбайж болзошгүй гэж буруутгасан байна.
Эдгээрээс гадна алт олборлох зориулалттай “Драга-250” машинт төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар Монгол, Солонгос иргэдийн хамтарсан “Чингисийн өвөр” гэх аялал жуулчлал, гадаад худалдааны компанид зарсан хэмээн шалгасан аж.