Австрали эрийг "8,000 жилийн турш" Израилаас гарахыг хоригложээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-31 04:07:00

Израильд амьдардаг Австралийн иргэн Ноам Хуппертийг хүүхдүүддээ 2.4 сая ам.долларын тэтгэмж өгөхийг шаардаж, түүний эсрэг 8,000 жилийн хугацаатай аяллын хориг тавьжээ.

Хуппертийн хэлснээр, 

Экс эхнэр нь түүнийг 2013 онд Гэр бүлийн шүүхэд өгсний дараа Хупперт хоёр хүүхдээ 18 нас хүрэх хүртэл нь сар бүр 1,600 ам.долларын тэтгэмж төлөх шаардлагатай болсон аж. 

Тэрээр энэхүү аяллын хоригийг цуцлахын тулд бүх төлбөрөө урьдчилан төлөх ёстой эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш найман жилийн хугацаанд Израилаас ямар ч шалтгаанаар гарч чадаагүй Ноам Хупперт "Би 2013 оноос хойш энд гацаад байна. Израиль эмэгтэйтэй гэрлэснийхээ төлөө "шударга ёсны" тогтолцоонд нь хавчигдаж байгаа гадаадын олон иргэний нэг бол би" хэмээн ярьжээ.

Израилийн чанга хатуу хууль, шүүхийн тогтолцоо нь зарим хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг гэх шүүмжлэл нэмэгдэж байгаа билээ. АНУ-ын Төрийн департамент Израилийн аялал жуулчлалын зөвлөгөөндөө гэсэн сэрэмжлүүлэг бичсэн байдаг аж.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ