Орос улс инкубаторын аппаратанд ороод Хятадын гараас нь барин өршөөл эрсэн харцаар харж байна.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-31 07:42:28

Орос улс инкубаторын аппаратанд ороод Хятадын гараас нь барин өршөөл эрсэн харцаар харж байна.

Тиймээ, орос баавгай турж эцээд улам таргалсаар буй панда баавгайнаас бүгдийг царайчлан гуйх боллоо. Ахиухан хий, нефть, нүүрс, мод аваад өгөөч гээд хошуугаа дэвсээд сууж байна.

Гэтэл ердөө 40 гаруйхан жилийн өмнө дэлхийн хамгийн ядуу бөгөөд хамгийн их хүн амтай улсаар Хятад нэрлэгдэж байхад ЗХУ-ын Хятадтай харилцах харилцаа ихэд бардам дээрэнгүй байсан юм. 50-аад оноос ЗХУ-ыг их ахаа гэж үзэх болсон Хятадууд бүх салбартаа оруулж хамтран ажиллах болсон боловч ердөө 10 гаруй жил түншилсний эцэст 1966 оноос тангараг тасрах болжээ.

Хэртэй хүний арга эвийг олчдог хятадууд Оросуудтай л ойлголцож чадсангүй гэж үү, хачин юм шүү. Мэдээж, хятадууд дотооддоо бор ходоодоо болгочих гээд 10 жил махийсан ч нэг л болж өгөхгүй байсан учраас АНУ-д хандан нээлттэй хаалганы бодлогоо анх танилцуулснаар барууны хөрөнгө 1980-аад оноос Хятадад цутгах болов.

Хятадын таргалсан, Оросын турсан 2 яг тэнцэнэ гэдгийн үлгэрээр 1985 он болоход Хятадад эдийн засгийн их тэсрэлт эхэлсэн нь өндөр түвшний мэдээлэл авдаг ямар ч галзуу гарт ойлгогдож эхлээд байв. Гэтэл яг энэ үед 290 сая хүнтэй ЗХУ 100 сая хүнтэй Японы дараа орсноор дэлхийд эдийн засгийн хувьд том гүрний статусаасаа ховх мултраад байсан юм.

ЗХУ эргэн Хятад руу хандсан ч Хятадууд худалдаагаа сэргээх олон болзол дотор нь БНМАУ-д байгаа цэргээ нэн даруй гаргах гэсэн шаардлага байсан ч Оросууд үг дуугүй зөвшөөрч 1987 онд Владивостокт үүрэг хүлээж гарын үсгээ зурснаар Монгол улсаас Зөвлөлтийн цэрэг гарч эхэлсэн билээ.

Өдгөөгийн Орос-Хятадын нөхөрлөлийг хэдэн жил дуулахыг хэн мэдлээ? Хятадууд үнэндээ хэнтэй түншлэх үедээ мөнгөтэй болсноо сайн мэдэж байгаа. Иймээс зөвхөн англи хэлний цэцэрлэг сургууль маш үнэтэй байж, залуус нь ч баруун, АНУ, Канад гэхээс Орос гэж тэмүүлдэг зүйл байхгүй байгаа юм.

Холбоотой мэдээ