Баярлалаа, баяртай 2021 он, тавтай морил 2022 он

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-01 04:46:00


Баярлалаа, 2021 он 

365 өглөөний нарыг угтах боломж өгсөнд баярлалаа

365 өдөр өөрийгөө хөгжүүлэх боломж өгсөнд баярлалаа

365 өдөр хайрлаж, хайрлуулах боломж өгсөнд баярлалаа

365 өдөр амьдралаас суралцах боломж өгсөнд баярлалаа

Бас

Цаг хугацаа хязгаартай, амьдрал мөнх бус гэдгийг сануулсанд баярлалаа

Эрүүл амьдрахын тулд зөв амьдрах ёстойг ухааруулсанд баярлалаа

Өөрийгөө хөгжүүлэлгүйгээр өөдлөн дэвших боломжгүйг анхааруулсанд баярлалаа

Сайн, муу амьдрах эсэх нь зөвхөн надаас л хамаарна гэдгийг ухааруулсанд баярлалаа

Арчлан торддоггүй анд нөхдийн харилцаа аажмаар мөхдөг гэдгийг ухааруулсанд баярлалаа

Амьдралд сэтгэл хангалуун байя гэвэл бусдад туслах ёстойг заасанд баярлалаа

Амжилтанд хүрье гэвэл аливаад тууштай, чин сэтгэлээсээ, үнэнчээр тэмүүлэх ёстойг сануулсанд баярлалаа

Баярлалаа, 2021 он  үнэхээр гайхалтай жил байлаа.

Аз жаргалтай учран золгох 2022 он минь тавтай морил.
2022 онд нандин хүсэл мөрөөдлийн биелэл бүхэн чинь та нартай хамт байг.
2022 он тоо нь хүртэл дулаан гоё жил гарах болно ижил тоо их аз авчирдаг.
2021 он Од хийморьтой, орчлонгийн зөв нь дийлсэн, сайхан хүсэл бүхэн нь биелэсэн гоё жил байж, ирж буй шинэ жил, шинэ он та бүхний минь амьдралд эрүүл энх, аз жаргал, амжилтын дээдийг авчрах болтугай.

Холбоотой мэдээ