2022 онд Дэлхий

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-01-02 05:46:56

2022 онд омикрон вирус гаарч орос украин байлдаж афганы дайн дуусч америк хятад алалцана гэж амтай болгон нь бурж байгаа ч тийм зүйл огтхон ч болохгүй харин  эсрэгээрээ хамаг юм сайхан болно хэмээн та бүхнийгээ тайтгаруулмаар байна. 

Юуны өмнө цагийг эзэлсэн цар тахал цавчигдаж эдийн засаг сэргээгдэж эмх цэгцэндээ орж энгийн амьдрал үргэлжилнэ. Хүн гэдэг ихэмсэг ч цагаа тулахаар ямар өчүүхэн амьтан гэдгийг хөнөөлт вирус хүн төрөлхтөнд ойлгуулаад буцлаа. Одоо бид үнэн зөв шударга ёс эв нэгдлийг л эрхэмлэх үлдлээ. 

Олон мянган жилийн түүх соёл иргэншил ортодокс шашин шүтлэг нэгтэй орос украин хоёр аюулт дайнд оролгүй ахан дүүс гэдгээ аажим аажмаар ойлголцож баруун зүүны хооронд буфер улсыг бий болгоно. Украин азиас оросын төмөр замаар бараагаа татаж оросын хийг европт хүргэх зэрэг харилцан ашигтай сонирхолыг хаана хаанаа ойлгоно. 

Байгалийн хий баррель нефтийн өндөр үнэ баавар оросыг улам оодруулж америкийг ацан шалаанд оруулж хятадыг хурдаа сааруулахад хүргэнэ. Мөнгөтэй өнгөтэй оросууд өнгөрсөн жил өрнөдийг айлгах зорилготой 200 мянган цэргийн хүчээр Өрнөд-2021 цэрэг стратегийн хээрийн сургууль хийсэн бол энэ жил дэлхийд булчингаа давхар үзүүлэх зорилготой Дорнод-2022 гэх мөн тийм хээрийн сургуулиа дорно зүгт хийнэ. 

Их гүрнүүд эрх ашгаасаа улбаалан ичсэндээ болоод хүн яана гэдэг шиг доошоо орохыг хүсдэггүй гүрийдэг байдал өөрчлөгдөж харин харилцан буулт хийх нь хамгийн ашигтай хувилбар гэдгийг ухаарч эхлэнэ.

Америк Оросын харилцаа сайжирч аюулгүй байдал нөлөөний бүсээ тохиролцож атомын зэвсгийн хяналт, стратегийн тогтвортой байдал, кибер аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллана. Үр дүнд нь өрнө дорно орос нато ойлголцоно.

1962 оны Карибын хямралаас хойш орос америк хоёр дэлхий хэмээх нэг гэрээ шатаачихгүй, дэлхийн дайн гаргахгүй байх эр цэргийн тангарагтай улсууд. Орос америкийн жанжин штабын дарга нар одооч гэсэн цаг үргэлж цахимаар ч  гэсэн холбоотой байдаг, энд тэнд мэдэгдэхгүй уулзалдаж элдэв асуудлаар эв зүйгээ олж байдаг\зураг дээр орос америкийн жанжин штабын дарга нар Финландад 2021 оны 9 сар\.  

Цөмийн энэ хоёр супер гүрэн  гуравдагч үл бүтэх этгээд цөмийн зэвсгийг гартаа оруулж гал алдаж сүйрэлд хүргэх вий хэмээн сэрэмжилж холбогдох арга хэмжээг хойшлуулшгүй авч байдаг. 

Ази Номхон далайд дайн болох сургаар л давалгаа үүсдэг хөрөнгийн биржийн савалгаа хэнд ч хэрэггүй эдийн засгийн сүйрэлд хүргэх учраас үй олон үндэстэн дамнасан корпорациудтай өнөөгийн америк хятад хоёр алацана гэж байхгүй, харин түүний оронд хөөрхий муу Тайванийг тайван замаар тавьж туух бололтой. 

Хөрөнгийн зах зээл хувьцаа бирж ч үгүй бэлэн мөнгөөр анаша арилжаалж амьжиргаагаа залгуулдаг Афганаас америк цэргүүд гарсан ч  тэдний үлдээсэн тэрбум тэрбумын үнэтэй техник зэвсэглэлийг хувааж авсан алькайда айсис талибан тажик узбек зэрэг тав зургаан бүлэглэл хоорондоо талцан байлдаж дундад азийг дүрвэгсдээр дүүргэж мэднэ. ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ


Холбоотой мэдээ