Өнөөдрөөс 3 хүртэлх насны хүүхэдтэй ээжийг илүү цагаар ажиллуулахыг хориглоно
НийгэмӨнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлж байгаа юм.
Харин тус хуулиар хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогчийн харилцаан дахь шинэ зохицуулалтууд хийгдсэн. Тухайлбал жирэмсэн болон гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийг өөрөө зөвшөөрөөгүй бол илүү цагаар ажиллуулах, томилолтод явуулахыг хориглох юм.
Түүнчлэн шинээр төрсөн хүүхдээ асрах эцэгт 10-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгох, шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амраагаагүй бол цалинг 1.2 дахин нэмэгдүүлж олгох зэрэг заалтууд багтсан байна.