ХИШИГДАЛАЙ: Одоо ямар байгаа чинь биш, ирээдүйд хэн байх чинь чухал шүү !!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-03 02:06:41

Надад зорьсон зорилго хүрээд буцах цэг гэж бий! Дуучин гэдэг нэрийг зүүх надад тийм амар байгаагүй. Дуулаад 6 жил өнгөрөхөд 50 гаран дуу 30 гаран клиптэй болж. Гэхдээ намайг сонсдоггүй, надад дургүй хүмүүс зөндөө л байдаг. Би үүнийг үнэхээр тоох хэрэггүй, зүтгэх ёстой гэдгийг л сайн мэднэ.

Анх дуулахад аав ээж нээх дуртай биш дэмждэггүй байсан. Гэхдээ л би тэмцээн уралдаанд орж өөрийгөө гололгүй зүтгэсээр л байсан. Дуу хийх мөнгөгүй учраас студийн шал угааж, харанхуй шөнө бороонд ганцаараа UBS ТВ-ээс Жуков хүртэл алхаж, нохойнд хөөгдөж, очоод дуулах дууны аяа авч билээ.

Нэг удаа хоолойнд ороод нилээн оройтож ирээд том ахдаа алгадуулж билээ. “Хаагуур явж байгаад ирж байгаа юм? Хар багаасаа тэнээд” гээд л. Яг үнэндээ студи сулрахыг хүлээгээд, оройтож ороод хоолойгоо амжилттай бичүүлээд баяртай ирж байгаа царай нь юм л даа !!!

Анх 10 мянгаар халтуур хийчихээд баярлаж үхэх шахаж билээ. Дараа нь бүр 50 мянгаар дуулаад “Яана аа, энэ их мөнгийг яаж үрж дуусгана аа” гэж бодож байсан үе ч байна. Тэгээд өөрийн гэсэн дуугүй учраас энэ хэн ч биш гэсэн аястай зарим хүмүүс дээрэлхэж харьцана. Ер нь, нилээн л юм болж байж өөрийн гэсэн дуунуудтай болсон доо.

Энэ гэхдээ юу ч биш. “Зовж зовж хийсэн дууг маань хэн нэгэн суултуур дээрээ суугаад сонсохдоо ямар тэнэг дуу вэ?” гэж хэлэх л хамгийн аймар нь !! Ер нь зүгээр л мөрөөдөл том ч бай, жижиг ч бай хамаагүй, түүнийхээ төлөө шаргуу гүйх.

Чи гэдэг хүн мундаг шүү !! Гэхдээ тэгээд анхны тоглолтоо хийгээд, анхны машинаа авч унаж байлаа. Аая аав, ээждээ додигор зогсож байгаа юм биш үү, кккк. Зорилгоосоо ухрах болиход үнэхээр амархан. Бас мянган шалтгаан бий! Түүнд хүрэх ганц л зам бий. Тууштай бага багаар зүтгэх хэрэгтэй!! Хааяа бүх юмс хэцүү санагдаж шантрах үе зөндөө л байдаг.

Ганцаараа зовоод, бусад нь жаргаад байгаа ч юм шиг. Гэхдээ хүн болгон өөрт оногдсон тус тусын зовлонтой. Дандаа жаргахгүй, дандаа зовохгүй, тэгээд л болоо !! “Надад мөнгө байхгүй юм чинь больё, больё” гэж би хэзээ ч хойш суугаагүй!!

Олны танил гэгдэж, хүн болгоны амны бай болж, муу сайнаараа өчнөөн хэлүүлж, худал ярианаас нь болж хайртай залуугаа алдаж байсан үе ч бии!!! Би шунаж дурлаж ажлаа хийдэг. Одооноос л миний уран бүтээлүүд ёоз ёозоороо гарна.

Өнгөрсөн уран бүтээлүүд маань надад ухаарал, аз жаргал, сайн сайхныг өгсөн. Залуу хүн амжилтаа ахиулж улам сайжирч байх ёстой. Тийм биз дээ!!

Залуустаа хэлэхэд, одоо ямар байгаа чинь чухал биш, ирээдүйд хэн байх чинь чухал

шүү !!! Өөрийгөө бүү голоорой. Чи бол дэлхий дээр цорын ганц давтагдашгүй бүтээл

Дуучин ХИШИГДАЛАЙ:

Холбоотой мэдээ