Д.ЭНХБАТ: Цыганууд ямар ч найдваргүй, барьцгүй. Ийм зан чанар манайханд ч их харагддаг

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-03 09:26:50

Дангаасүрэнгийн ЭНХБАТ:

IQ өндөр бол баярлах ч, тэглээ гээд өөрийгөө магтах ямар ч утгагүй. Ялалтыг IQ биш, харин тэр IQ-гээр юу хийж чадсан нь шийддэг. IQ бол ердөө “түүхий эд”, хүнийг тодорхойлохгүй. Харин өөрийн тэр “түүхий эд”-ийг хэр ашиглаж, юу хийж чадсан нь хүнийг тодорхойлно.

Монголчууд бид IQ өндөр гэж хөөрцөглөх нь нөгөө л юу ч хийлгүйгээр ялчих, бэлэн сайхан амьдрах сэтгэлгээний илрэл болов уу. Өөрсдийгөө л хуурсан бодол. Бүх зүйл IQ-гээс бус, хөдөлмөрөөс хамаарна. Амжилт бол авьяас 1%, хөдөлмөр 99% гэдэг дээ.

Хуулиар бүх асуудлаа шийдчихнэ гэх нь гэнэн бодол. Байгаль хүний бичсэн хуулинд захирагдахгүй. ЭЗ, технологи, хямралууд, тэнэглэл .. бүгд бичмэл хуулинд огт захирагдахгүй. Харин тэр бүхнийг ШУ-аар судалж, түүний арга хэрэгслээр харьцдаг. Гэтэл боловсролгүй дарга үүнийг ойлгохгүй.

Тамын амьтан тамдаа жаргалтай – Монгол ардын үг

Боловсролын яамны үүрэг бол хүүхэд бүр Кембрижийн лиценз төлж шалгалт өгдөг тогтолцоог бус, харин Монголын сургалтын стандартыг Кембриж ч хүлээн зөвшөөрдөг тогтолцоог байгуулах явдал. Гадагшаа лиценз төлж явах юм бол яамны хэрэг ч байхгүй, тэр бол бизнесийнхний хийчих ажил

Бид ноён нуруу, нэр төр гэж юу вэ гэдгийг мэддэг үү? Цатгалан үедээ омогшиж, огшиж, бусдыг дайрч доромжлоно. Өлсөхөөрөө царай алдаж, хэнээс ч хамаагүй хоолны мөнгө гуйж нусаа татна. Та гадны хүн байсан бол биднийг ямар гэж дүгнэхэв?

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гээд гадаад өрсөлдөөнийг нь хаачихвал хүүхдээ хамгаална гээд гэрт нь хорихтой яг адил. Гаднах өрсөлдөөнийг нь хааж бус, доторх чадварыг нь нэмж дэмждэг. Асуудлаа томоор нь харахгүй бол өөрсдийгөө янаглан хорлоод л дуусгах аюул гэж бий

Бусдад таалагдах гэж их хичээвэл эцэст нь өөртөө таалагдахаа болино.

Бууддаггүй буу зэвсэг мөн үү, дайнд хэрэг болох уу? Түүнтэй адил, ажил хийх хүсэлгүй, чадваргүй хүн хөдөлмөрийн нөөц мөн үү? Эргэлтэд ордоггүй зүйлс бол нөөц биш. Ажилгүй хүн их бна, хөдөлмөрийн нөөц бна гэж ярих нь буруу бхаа. Хүн бна, харин ЭЗ талаасаа гэвэл нөөц ховор болж бна

Хятад бол дэлхийн махны хэрэглээний хамгийн том зах зээл. Монгол бол байгалийн чанартай мах гаргах суурьтай дэлхийн цөөн улсын нэг. Гэхдээ энэ хоёр нийлж урвалд огт орохгүй бна. Яагаад? Зах зээл, эхлэх суурь нь бна. Гагцхүү бидэнд Чадвар байхгүй. Чадвар бол хөгжлийн гол асуудал

Монгол хүүхэд бүр, 3 сая иргэний нэг болж амьдрах учир монгол хэлээ, 7 тэрбум хүний нэг болж явах учир англи хэлийг гарцаагүй сайн сурах цаг үе ирж бна. Энэ өнцгөөс харвал, ер нь англи хэл 21-р зууны монгол хүний хувьд гадаад хэл мөн юм уу?

Цыганууд гэж нэг зовлонтой улсууд байдаг. 

Тэд сайхан харьцаатай, зочломтгой, дуу хуур, найр наадамтай. Нэг гэм нь чи ямар ч сайн хандсан чамайг хуурна, гарцаагүй хулгайлна. Ямар ч найдваргүй, барьцгүй. Юу ч тохирч, хамтарч болохгүй гэдэг. Ийм зан чанар манайханд их харагдах юм.

Холбоотой мэдээ