-Улс төр, эдийн засгийн хямрал Мьянмарыг хар тамхины хамгийн том үйлдвэрлэгч болгож байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-01-04 23:55:10

Мьянмар улс метамфетамин буюу ICE-ийг Азийн орнуудад, тэр дундаа Хятад болон дэлхий даяар түгээдэг Ази дахь хамгийн идэвхтэй төв болж хувирч байна. Хар тамхины наймаачид Мьянмар улсад үүсээд байгаа улс төрийн эмх замбараагүй байдлыг далимдуулан энэ бодисыг илүү их үйлдвэрлэх  болсон. Энэ нь ихэвчлэн угсаатны бүс нутаг болон Алтан гурвалжингийн бүсэд хийгдэж байна. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын тайлан, орон нутгийн судлаачдын дүгнэлтээр Мьянмар нь хар тамхины үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог тул улс орнуудын дунд хар тамхины хамгийн том үйлдвэрлэгч болон хувирчээ. Тус улсын эдийн засаг буурч, ядуурлын түвшин өндөр байгаа нь энэ салбар өргөн цар хүрээтэй хөгжиж Мьянмарын ард түмнийг хууль бус аргаар илүү их орлого олоход түлхэж байна.

 

• Ко Вай (Хуурамч нэр) - Судлаач, Бизнесийн шинжээч

 

Улс орны өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн хар тамхины бизнес өнгөрсөн жилүүдийг бодвол их болсон нь үнэн. Үйлдвэрлэл нь бас нэмэгдсэн боловч Хятадаас илүү дотоод болон алтан гурвалжингийн бүсэд илүү тархсан. Тэндээс хөрш зэргэлдээ орнуудад тараагдсан гэж бид бас таамаглаж болно. Намайг судалгаа хийж байхад тэд улс төрийн тогтворгүй нөхцөл байдлыг ашиглан хар тамхины наймаа ( ICE болон WY)-ийг нэмэгдүүлж байна. Зарим мэдээллээр Мьянмар бол хар тамхины дэлхийн хоёр дахь том  орон гэж яригдаж байна. Улс орны болон эдийн засгийн өнөөгийн байдал тогтворгүй байгаа учраас эдийн засаг унаж, бараа таваар өсөж, ядуурлын түвшин нэмэгдэж байгаа учраас энэ онд мөн л хар тамхины тариалалт өндөр байх төлөвтэй байна. 

Мьянмар бол Азийн орнуудын дундах гол гүүр улс гэж бид таамаглаж болно. Эндээс хар тамхины ихэнх нь гадны улс руу зөөгдөж, мөн эндээс маш их хар тамхины бүтээгдэхүүн гарч байгаа талаар зарим нэг мэдээлэл байна. Өнгөрсөн өдрүүдэд хүртэл Алтан гурвалжингийн бүс болон Лаосын хил дээр маш их хэмжээний хар тамхи, ICE баригдсан байсныг бид харсан. Гол улс орнууд руу гаргахаар зорьж буй хар тамхиний ихэнхийг далайн замаар голдуу Малайз дараа нь Тайланд, Лаос, Хятад руу тэндээс Ази руу цаашлаад дэлхий даяар түгээдэг.

• Ко Тейн (хуурамч нэр)- Хар тамхины бизнес, судлаач:

Мьянмар бол дэлхийн хамгийн том хар тамхи үйлдвэрлэдэг орнуудын нэг юм. Дотоодод ч бас олон хэрэглэгчид байна. Мьянмарыг хар тамхины наймаа хийх зорилгоор гүүр болгон ашигладаг. Одоогийн байдлаар хар тамхинууд Хятад руу хууль бус замаар дамждаг. Сүүлийн жилүүдэд метамфетамин болон ICE бага зэрэг алга болсон. Экспортын хувьд метамфетамин, ICE голчлон экспортлогдож, орон нутгийн зах зээлд Яба илүү их ашиглагддаг.


Холбоотой мэдээ