МУБИС-ийн салбар сургуулийн захирал хятад оюутанд хууль зөрчин эрдмийн зэрэг олгожээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-06 05:05:39

МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал А.Энхмааг эрх мэдлээ урвуулан ашиглаж, тус сургуулийн мэргэжилтэн Ч.Жавзандуламтай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Дээрх захирал нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан хүүгээ МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн зураг зүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжүүлэн сургаж, суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байхыг мэргэжилтэн Ч.Жавзандуламаас хүссэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй хэрэгт холбогдсон аж.

Мөн МУБИС-ийн Дүрслэх урлаг, зураг зүйн боловсролын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийг судалж үйлдэлд ч дээрх хоёр хүнийг буруутгаж буй аж.

Холбоотой мэдээ