Нурсултан Назарбаев гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-01-08 07:10:40

Казахстаны анхны Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүйн зөвлөлийн тэргүүн асан Нурсултан Назарбаев   гэр бүлийн хамт Казахстаныг орхижээ. Энэ тухай орон нутгийн Орда сонины ерөнхий редактор эх сурвалждаа үндэслэн мэдээлэв.

Тэрбээр  Нурсултан Назарбаев болон түүний охид гэр бүлийн хамт аль хэдийн гадаадад байгаа гэж  тодруулав. Тус улсад экс ерөнхийлөгчийн дүү Болат л үлджээ.

Үүнээс урьд нь  Ордагийн эх сурвалж Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дэд даргын албыг хашиж байсан Назарбаевын зээ хүүг Алма-Атад саатуулсан гэж мэдэгдэж байв. 

Түүнчлэн Нурсултан Назарбаевын гэр бүлийн гишүүдийн эзэмшдэг хувийн Bombardier онгоц 1-р сарын 6-нд Бишкекийн олон улсын нисэх буудалд газардсан тухай Киргизийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ сарын 6-нд ВВС агентлаг  Назарбаевийн дунд охин Динара Нурсултановна Кулиба́ева  нөхрийнхөө хамт  Киргизэд нисэн ирсэн, тэр онгоцоор Назарбаевийн гэр бүлийн бусад гишүүд бас ирсэн байх магадлалтай хэмээн мэдээлж байв.  Сануулахад Динара  Киргизийн Ерөнхийлөгчийн хүү Тимур Кулиба́евын эхнэр юм. 

Интернэт хэрэглэгчид Назарбаевын гэр бүлийг эхлээд хуурай замаар Киргизэд хүрч,  тэндээсээ АНЭУ руу нисч, дараа нь онгоц буцаж ирсэн гэж үзэж байна. Хэрэв энэ мэдээлэлд итгэвэл Назарбаевын гэр бүлийнхэн  одоо АНЭУ-д байх боломжтой юм. Гэхдээ энэ мэдээллийг одоогоор нотлоогүй байна.

Мөн тухайн өдрийн 22:10 цагийн орчимд Манас нисэх онгоцны буудалд дахин нэг  "Назарбаев" хөлөг буусан гэх мэдээлэл байна.


Үүний зэрэгцээ, жагсаал цуглаан эхэлснээс хойш төрийн хэвлэлүүд Назарбаев болон түүний гэр бүлийн гишүүдийн нэрийг дурдахаа больсон нь анхаарал татаж байна.

Үүнээс гадна тус улсын нийслэлийг Нур-Султан гэж нэрлэхээ больсон тухай Орда-гийн эх сурвалжид  мөн дурджээ.

Холбоотой мэдээ