Э.Бат-үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэлээ.Би үүнтэй санал нийлэхгүй

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-01-13 00:29:59

Э.Бат-үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэлээ.Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж хууль тогтоогч больё гэж шийдсэн. Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон. Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна.Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ

Монгол улсын их хурлын гишүүн Б.Энхбаяр.


Холбоотой мэдээ