БНН-ын дарга "Буян"-гийн Жаргалсайхан : "Х Түц" хамтлагийн ахлагч Н.Ононг

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-13 10:12:00

"Х Түц" хамтлагийн ахлагч Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэнд олон нийт #бухимдаж шүүмжлэлтэй хандаад байгаа билээ

БНН-ын  дарга "Буян"-гийн Жаргалсайхан энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Мотор нь цохисон эксел шиг явахаа байсан хошин урлагийнхан сонгуулиар чөлөө завгүй Ардын намыг өмөөрч үзэгчдээ комментоор доромжилж ажилласныхаа цалинг хангалттай л авах шиг болсон доо уг нь.

Гавьяатын тэмдгийг дааж ядаж байхад бүхэл бүтэн Соёлын сайдын зөвлөх болголоо.

Одоо бүр төрийн мэдлийн ганц үндэсний телевизийнхээ бодлогыг заалгах юм гэнэ ээ... Нэртэйгээр нь наадуулыгаа ковидын хуулийг далимдуулаад яамдуудынхаа төрийн нарийн, дэд сайдууд болгочихооч.

Ард түмнийхээ орой дээр өтгөн шингэнээ асгах чинь, та нарт олгосон эрх мэдэл шиг хэмжээтэй дээ.

Их тэнгэрт архидахаараа дуудаж алиа салбадайн ажлыг нь л хийлгэж хундагаа зөөлгөж байх нь л эд нарт хангалттайшд.

Ер нь хэзээ ч, ямар улсын төрт ёсонд #салбадай нарыг төрийн хэрэгт оролцуулж, бодлогод зөвлүүлж байгаагүй юм шүү.

Сонгосон түшээд нараасаа асуу" гэлээ


Холбоотой мэдээ