Д.ГАНБАТ: Өлсгөлөн эхнээсээ л хууль бус, захиалгатай байсан …

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-01-14 06:58:41

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

Энэ өлсгөлөн эхнээсээ л хууль бус байсан юм. Захиалгатай өлсгөлөн байсан юм. Тэгээд би Ардчилсан Намын их хурлын гишүүний хувьд, бүлгийн даргын хувьд энэ долоон гишүүнээрээ арай туг тахичихмааргүй байсан байхгүй юу. Энэ хэд маань эрүүл мэнд, бүх юм нь эрсдэлд орчихсон байсан юм аа. Гэтэл цаад захиалагчид нь буулгахгүй гээд байсан юм.

Харин энийг ойлгож хандсан энэ олонхын бүлэг, Улсын Их Хуралдаа би талархаж байгаа. Тэгээд ямар ч байсан ажлын хэсэг байгуулсан. Ингээд хоёр хуваагдаад, хууль бус шаардлага тавиад явна гэж бодсонгүй ээ. Тэгээд энэ гурван гишүүн маань эргэн давтагдаж магадгүй ийм нөхцөл байдал бий болчихлоо. Үндсэн дүрмийн хорооны тайлбараар дараагийн даргад одоогийн дарга нь тамгаа гардуулснаар бүрэн эрх нь дуусгавар болно гэж заасан тайлбартай шүү.

Тэрийг та нар сайн уншиж үзэж харж шийдвэрүүдээ гаргах ёстой шүү. Тэгэхгүйгээр ингэж Улсын Дээд Шүүх эс үйлдэл хийж ажиллахгүй шүү. Ардчилсан намыг хэн нэгэн гэмт этгээдүүдийн гарт аваачиж өгөх тэр нөхцөл байдлыг нь бий болгохгүй шүү. Хууль бусаар сүлжээтэй, хууль бусаар мөнгө олсон байж болно. Тэрийгээ амь тэмцэн хамгаалж байгаа байхгүй юу. За энэ Алтанхуяг гишүүнд харамсаж байгаа. Нохой засуулсан хүндээ янаг. Энэ хүний засгийн газрыг би дэмжээд л байж байсан байхгүй юу.

Тэгээд одоо заналтайгаар унагасан тэ. Тэгээд л гүйгээд л, үйлчлээд л, энд тэнд очоод л. Энэ чинь одоо учраа мэдэх хүн байхгүй юу. Манай шинэ гишүүд биш. Тэгээд л энд тэнд очоод дарамтлаад байна. Дүүжилнэ, суганы үс энэтэр гэж яриад л. Хэн нэгний цавины үсэгтэй болгоод бай та за юу.

Гэхдээ ийм бүдүүлэг үг хэрэглэмээргүй байна аа. Тэгээд Ардчилсан Намыг битгий төлөөл мэдэв үү? Та 2020 онд нэр дэвшихдээ л Ардчилсан Намаас хасагдсан. Тийм балайраад байхаа боль. Одоо боль оо. Би яривал зөндөө юм ярина шүү. Өнөөдөр Алтанхуяг уянгалуулж болно. Би ч гэсэн ярьж чадна, хэн ч чадна.

Тэгээд л ингээд л яриад дарамтлаад л, бүгдийг тийм байх ёстой, ийм байх ёстой гээд л. Тэгнэ ингэнэ гээд л. Тийм юм байхгүй ээ, Алтанхуяг гуай. Та арай бас одоо ингэж болохгүй ээ.Хэдэн удаа ингээд явчихаараа яасан ч болно гэж боддог юм уу?

Улсын Их Хурал ямар мөрдөн байцаах газар юм уу, шүүх юм уу, юу юм бэ. Арай хэтэрчихсэн байна шүү дээ, энэ чинь. Тэгээд одоо энэ дээр аваачаад л мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг дарамталж байдаг. Тэгээд яах юм. Одоо шүүхэд нөлөөлөх гээд байгаа юм уу? Тийм юм байхгүй шүү Алтанхуяг гуай 

Холбоотой мэдээ