Монголын крипто койн хэрэглэгчид
НийгэмОлон монголчууд өндөр эрсдэлтэй крипто койныг мэдлэг муутай болон хэрхэхээ мэдэхгүй байдлаар ашиглаж байна. Эдгээр койнд мөнгөө байршуулсан иргэд мөнгөө хурдан өсгөнө гэж найдаж байсан ч ихэнх нь зорьсондоо хүрч чадалгүй их хэмжээний хохирол амссан. Крипто койн арилжаачид хэлэхдээ иргэдийн хохирох гол шалтгаан нь крипто вальют гэж юу болох, түүнтэй хэрхэн арилжаалах талаар мэдэхгүй байгаа явдал гэж тэд үзэж байна.
Койн гэдэг нь өөрсдийн блокчэйн технологитой зүйлийг хэлнэ. Миний гаргаж байгаа нь токен юм. Токен нь бусдын блокчэйн дээр гаргасан цахим мөнгийг хэлдэг. Койны төслүүд ихээр гарсан учраас Монгол залуус мундаг байна гээд гурван сар ажигласан. Койн бол миний мэргэжлийн мэддэг, анхнаасаа л сонирхсон салбар юм. Монголд койн гарч эхлэхэд анх нэг их тоогоогүй. Мундаг мэдлэгтэй хүмүүс түүнийгээ хийж байг гэж бодсон. Гэтэл тэд бодсон шиг мундаг биш байсан. Монголын койны салбар унаж байна. Тиймээс аврах ёстой юм байна гэх бодол орж ирсэн.
Би 2017 оноос хойш крипто зах зээлд арилжаа хийж байна. Сүүлийн үед Монгол Улсад койн ихээр гарч байна. Иргэд мэдлэг муутай хэр нь шууд орж байгаа. Энэ зах зээлд дээр судалгаа хийгээгүй хүн орвол маш эрсдэлтэй. Үүнийг мэдэхгүй иргэд мөнгөө шууд өсгөнө гэсэн өнгөц үзлээр олон хүн орж байна. Койн гаргаж байгаа хүмүүс иргэдийн дундах эрэлтийг далимдуулан дурын токеноо гаргаж байгаа. Хүмүүсээс мөнгө татаж, босгох зарчмаар ажиллаад байна.