Нүүрсний экспортоо бүхэлд нь хориглоод буй Индонез улсаас нүүрс ачсан 37 хөлөг онгоц далайд гарахад бэлэн болжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-01-16 19:44:13

Энэ нэгдүгээр сард нүүрсний экспортыг бүхэлд нь хориглоод байгаа Индонезын засгийн газар 12 дох хоног дээрээ энэ шийдвэрээ эргэн харж нүүрс ачсан 37 хөлөг онгоцыг нүүрс импортлогч улс орнууд руу хөдөлгөхөөр болсон ба тэдний гурав нь Өмнөд Солонгосыг чиглэн явах аж.

Холбогдох салбарын мэдээлснээр, эдгээр хөлөг онгоцууд нь Солонгосоос гадна Хятад, Япон, Энэтхэг, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Хонг Конг, Бангладеш хүрэх гэнэ. Дээрх хөлөг онгоцнуудад нийт 5.72 сая тонн нүүрс ачсан байгаа ба үүний дотор Өмнөд Солонгосын Korea Midland Power болон South-East Power компаниудад тус бүр 80 мянган тонн, Posco компанид 73 мянган тонныг нийлүүлэхээр төлөвлөжээ. Өмнөд Солонгос улс нь тус улсаас сард 2-2.5 сая тонн нүүрс импортолдог байсан юм.

Эдгээр 37 хөлөг онгоцнуудын далайд гарах явц эцсийн шатандаа явж байгаа бөгөөд Индонезын Гааль, боомтын газрын онцолж буйгаар бүх баталгаажуулалтыг түрүүлж хийж дууссан хөлөг онгоцнуудаас эхлэн далайд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Индонезын засгийн газрын зүгээс "Экспортыг аажмаар сэргээх" бодлогыг үл харгалзсан байдалтай байгаа ба тус улсын нүүрсний экспорт бүрэн сэргэх хугацаа одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна гэж салбарынхан дүгнэж байна. 

Тус улсын эрх баригчдын энэ нэгдүгээр сард нүүрсний экспортыг бүхэлд нь хориглох шийдвэр гаргах болсон гол шалтгаан нь нүүрс үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийнхээ 25 хувийг Цахилгаан эрчим хүчний корпорацид (PLN) нийлүүлэх ёстой гэсэн дотоодын зах зээлийн нийлүүлэлтийн бодлогыг зөрчиж, экспортод төвлөрсний улмаас дотоодын 20 цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэл тасалдахад хүрсэнтэй шууд холбоотой юм. 

Эх сурвалж: Asiae


Холбоотой мэдээ