Танил лам маань надад энэ хоолны дэглэмийг зааж өгсөн юм! Үр дүнд нь би 7 хоногт 6 кг хассан

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-01-22 07:50:34

Төвдүүдийн жин хасах хоолны дэглэм олон хүнд таалагддаг. Төвд лам нар биднээс өөр амьдралын хэв маягтайгаас гадна, тэдний харагдах байдал нь өөр байдаг ч, төдий чинээ өвөрмөц амьдралтай хүмүүс ажээ. Тэдэнд оршин буй газар нь эрүүл саруул амьдрах эрч хүчийг өгдөг байна.

Үүний гол учир нь хоол хийх өвөрмөц арга барил болон этгээд хоол хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Хэрвээ та жингээ хасахыг хүсч байгаа бол энэхүү жин хасах дэглэмийг мэдээд аваарай. Дан ганц жин хасахаас гадна биеийг эрүүлжүүлж, цэвэрлэж, ой санамжийг сайжруулах болно.

-  Төвд лам нар юу иддэг вэ?

Тэдний иддэг хоол хүнс нь өвөрмөц найрлагатай бөгөөд таргалуулдаггүйгээр барахгүй, зөв бие галбиртай байхад тусладаг байна. Ингээд хамтдаа Төвд лам нарын юу иддэгийг мэдэж авцгаая.

1. Тэд мах идэхийг цааргалдаг. Гэхдээ амьтны гаралтай уураг, шим тэжээлтэй хоол хүнсийг иддэг байна. Загасны мах, өндөг бол тэдний өдөр тутам иддэг хоол хүнс юм.

2. Тэд 3 цаг тутамд хооллодог. Ингэхдээ бага багаар иддэг бөгөөд өөрсдийнхөө тавганы хэмжээнээс хэтрүүлж иддэггүй.

3. Ямар нэгэн амттан идээд байдаггүй. Харин цэвэр ус ихээр уудаг бөгөөд хийжүүлсэн шингэн зүйл огтхон ч уудаггүй аж.

4. Мөн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа болон хүнсний тос хэрэглэдэг.

5. Хоол хүнсээ бидний адил буцалгаж, жигнэж иддэг. Мөн түүхийгээр нь ч идэх нь бий.

6. Хийдийн хоолнууд нь тайвшралыг өгдөг. Хоолоо идэхдээ удаан зажиллаж, хоолоо амталж, түүнээсээ таашаалыг мэдэрдэг байна. Харин тэд хоолоо идэхдээ зурагт үзэж, ном уншиж, бусадтай ярилцаад байдаггүй.

- Төвд лам нар хоол хүнсийг байнга шинээр нь иддэггүй. Шаардлагатай бол тэд ч мөн ялгаагүй хоол хүнсээ нөөцөлдөг. Гэхдээ хоол хүнсийг үргэлж цоо шинээр нь идэх хэрэгтэй юм.

Тэд мах иддэггүй ч гэлээ, хоол нь дандаа нэг төрлийнх байдаггүй. Төрөл бүрийн хүнсний ногоо, буурцаг, жимс жимсгэнэ, шош, сүү, тараг, үр тариа, хүнсний тос, самар болон өндөг зэрэг олон төрлийн хүнс иддэг.

Төвд лам нарын өдөр бүр баримталдаг хоолны дэглэм

Төвд лам нарын хоолны дэглэмийг баримталж, жингээ хасахад 7 хоногийн хугацаа байхад хангалттай. Эхний өдрүүдээс үр дүнгээ өгч эхлэх учраас та өөрийн эрхгүй баяртай байх болно.

Ерөнхийдөө энэхүү дэглэмийг баримталснаар 7.5 кг жин хасах боломжтой юм. Гэхдээ уг дэглэмийг барихдаа уураг, өөх тос болон нүүрс устай хоол хүнс ууж, идэж, бие организмаа хямраахгүй байхад анхаараарай.

Хэрвээ та биеэ үргэлж галбирлаг, сайхан харагдуулахыг хүсч байвал сардаа нэг удаа уг дэглэмийг 7 хоногийн хугацаанд баримтлах хэрэгтэй юм. Биеийг цэвэрлэж, эрүүлжүүлж, эрүүл мэндийг тань хамгаалах болно.

Нэг өдөрт зориулсан дэглэм

Уг нэг өдрийн дэглэмийг та үлдсэн 6 өдөрт ч мөн баримтлах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

1.Өглөөний цай:

Нэг аяга ногоон цай ууна. 

Үүнээс 30 минутын дараа хятад байцаа, лууван, цоохор майлз болон тараг, бяслагаар хийсэн салат иднэ.

2. Өдрийн хоол:

Эхлээд зөгийн балтай, ямар ч хамаагүй төрлийн жимстэй цай ууна. Дараа нь бяслагтай тараг уух хэрэгтэй.

3. Өдрийн хоол:

Тахианы мах, өндөг болон хүнсний ногоотой, ургамлаар хандалж амталсан улаан хүрэн шөл ууна. Эрдэнэ шиштэй талх иднэ.

4. Хөнгөн зууш:

Нэг аяга зөгийн балтай ногоон цай уухаасаа өмнө нэг атга самар /Хушга, бүйлс, ойн самар/ иднэ.

5. Оройн хоол:

Цагаан будаа юм уу, эсвэл гурвалжин будааны каша болон загасыг жигнэж, болгосон хүнсний ногооны салаттай иднэ.

6. Унтахын өмнө:

Тараг юм уу, эсвэл жимсний салат иднэ.

Хэрвээ өлсөөд байвал өмнөө тавьсан зорилгоо сайтар ухамсарлаарай! Дэглэм баримталж эхлэхэд эхэндээ хэцүү байх нь мэдээж хэрэг. Гэхдээ алхам алхмаар дасах болно гэдгийг бүү мартаарай.


Уг жин хасах дэглэмийн талаарх хүмүүсийн сэтгэгдэл:

-Уг дэглэмийг туршиж үзсэн болон баримталж байгаа хүмүүс ам сайтай байдгаас гадна, одоог хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа юм.

-Хүмүүс уг дэглэмийг баримтлахдаа өлсөж, бага зэрэг хэцүү нөхцөл байдалтай тулгардаг ч, бие физилогийн хувьд өөрчлөгддөггүй байна.

-Хэрвээ таны бие организм эрүүл саруул байгаа бол үр дүнгээ өгч, сайхан биетэй болох болно.




Холбоотой мэдээ