Ё.Отгонбаяр: Та нараас болж эхнэрээсээ caллаа. Бүгдийг чинь AЛHA, aлaлцaнa
НийгэмМонгол Улсын “Хөгжлийн банк”-наас зээл авсан ч зээлээ эргэн төлөөгүй найдваргүй зээлдэгчдийн талаар бид цувралаар мэдээлж байгаа билээ. Өчигдөр буюу энэ сарын 24-нд БСШУ-ны сайд асан, өдгөө Монгол Улсаас Америкийн нэгдсэн улсад суух онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгааг мэдээллэсэн юм.
Үүний хариуд тэрээр “Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу? гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд байсан юм.
Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг aлнa гэж сүрдүүлсэн захидал илгээсэн тухай сэтгүүлч У.Оргилмаа дэлгэсэн байна. Тодруулбал, “Та хоёроос болж салж байна, чамайг oлж aлнa. Миний амьдралыг aлcaн бол хариугаа авна.
Зapигтай чинь хамт aлнa. Үнэн xoрсож байна. Нэгэнт тануус тэгж байгаан бол aлaлцaнa” гэж бичжээ.
МИНИЙ ТӨРСӨН НУТАГ БАЙХГҮЙ БОЛСОН
Ё.Отгонбаяр эхнэр болоод хадмуудынхаа тавьсан өрийг мэддэггүй юм бол дахиад нэг орд барьцаалж авсан зээлийг нь би хэлээд өгье!!
“Хүргэн” Ё.Отгонбаяр хадмуудтайгаа Булганы Бүрэгхангайд төмрийн хүдрийн орд, Дорнодын хилийн зурваст нүүрс ухаж байна.
УИХ-ын гишүүн асан Ё. Отгонбаяр нь эхнэрээсээ салж, 2018 оноос “Нүүдэлчин групп” -д хүргэн орсон. Тэрээр Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш. Лхамсүрэнгийн төрсөн эгч Ш. Батнасантай суусан. Энэ цагаас Ё.Отгонбаяр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “ Нүүдэлчин групп” түүний охин компаниудыг бичих болсон. Тэдний “Мон дулаан” ХХК Заамарт алт ухдаг. “Нүүдэлчин групп” ХХК Хөгжлийн банкнаас 17,7 тэрбумын зээл авсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ зээлийг Ё.Отгонбаяр эхнэртэйгээ суухдаа мэдээгүй гэнэ үү! Тэгвэл түүний хадмуудын “ Нүүдэлчин айрон ресорс “ компаний Булганы Бүрэгхангайн Өлзийт овооны төмрийн хүдрийг барьцаалж 2014 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-аас авсан 1 сая ам долларын зээлийг бүр мэдэхгүй юм байна л даа. Тус ордыг 3.8 тэрбумаар үнэлж барьцаанд тавиад 1 сая ам долларын зээл авсныг Ё.Отгонбаяр мэдэхгүй бол баримтыг нь надаас аваарай.
Дашрамд дуулгахад Ё.Отгонбаярын хүргэн орсон “ Нүүдэлчин групп”-ын охин компаниуд Дорнодын хилийн зурваст нүүрсний хөрс хуулалт хийж байна. Хилийн зурваст уурхай олборлох бүү хэл хүн ч хөл тавихыг хориглодог билээ. Булганы Бүрэгхангайд мөн л төмрийн хүдэр олборлохоор хөрс хуулалт эхлүүлсэн. Энэ газар нь нутгийнханы өвөг дээдсээ нутаглуулдаг газар билээ. Мэдээж нутгийн иргэд хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ ажлуудыг эхлэхдээ багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхгүй хууль зөрчин үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүрэгхангайд айлуудаар орж, мөнгө өгч байгаад гарын үсгийг нь авсан байдаг юм.
Ийм хууль бус зүйл хийдэг, Монголын нийт ард түмний өмч болох баялаг, орд газруудыг барьцаалж зээл авдаг, авсан зээлээ төлдөггүй Ё.Отгонбаярт хариуцлага тооцох бүү хэл. Ерөнхий сайд нь Ё.Отгонбаярыг хажуудаа зөвлөхөөрөө ажиллуулдаг гэсэн үү?
Бидний хүсээд буй шударга ёс тогттол мөн ч хол байна даа.
Зураг дээр: Бүрэгхангайд төмрийн хүдрийн олборлолт эхлүүлсэн, болон Дорнодын хилийн зурваст нүүрсний олборлолт эхлүүлсэн БАЙДАГ
Зураг дээр Бүрэгхангай сумын хүн тавьдаг газрыг ухаж байгаа байдал
Сэтгүүлч Б ОТГОН ингэж бичсэн