Сурталчилгаанд тоглохоор 828 метр өндөр барилга руу хоёр дахиа авирсан бүсгүй
ДэлхийСүүлийн өдрүүдэд онгоцны үйлчлэгч дэлхийн хамгийн өндөр барилга дээр гарж зогссон дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархаж байна.
Энэ бичлэг дээр гарах бүсгүй Британийн каскадерчин Николь Смит-Людвиг бөгөөд тэрбээр Дубайд байх дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогддог 828 метр өндөртэй Бурж-Халифын орой дээрх жижиг тавцан дээр зогсож байгаа нь энэ юм.
Тэрбээр онгоцны үйлчлэгчийн кувцас өмсөн "Экспо -2020" үзэсгэлэнд Emirates Airlines компанийн онгоцоор Дубайд нисэж ирэхийг урих аж. Энэ экспог цар тахлын улмаас өнгөрсөн намар хүртэл хойшлуулж байсан ч нөхцөл байдал дээрдээгүй тул энэ өвөл зохион байгуулахаар товлосон юм.
Хамгийн өндөр барилга дээр онгоцны үйлчлэгч зогсож байгаа энэ сурталчилгаа сүүлийн саруудад хийгдсэн хоёр дахь удаагийн бичлэг юм. Смит-Людвиг гартаа "Би дахиад л энд зогсож байна" гэх бичиг барьдаг аж.