Орос эр Финляндтай хуурамч хил бий болгож иргэдийг нэвтрүүлэн луйварджээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-27 02:00:46

Оросын албаныхан нэгэн эрийг Финлянд улстай хуурамч хил бий болгож өмнөд Азийн 4 иргэнийг хил нэвтрүүлж байна хэмээн хуураад 10 мянган евро луйвардсан хэрэгт буруутган баривчилсан байна. Хил нэвтэрсэн хүмүүс өөрсдийгөө Европын Холбоо руу орчихлоо хэмээн бодсон аж.

Сэжигтэн нь хилийн зурвас тэмдгийг хуурамчаар хийж Оросын баруун Виборг бүсийн нутагт байршуулж улмаар түүнийгээ Орос, Финляндын хилийн зурвас хэмээн харуулахаар байршуулсан гэнэ. Виборг мужийн баруун хязгаар нь Орос, Финляндын хилээс 15 милийн зайтай байдаг юм.

Буруутгагдаж байгаа эр цагаач иргэдийг хуурамч хилээр нэвтрүүлж байгаа мэтээр зам зааварчилж нэлээн урт замаар машин, явганаар дагуулан явжээ. Энэ явдал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд сэжигтэн болон 4 цагаач нийтдээ тавууланг нь баривчилсан байна.


Виборгийн мужийн шүүхээс эдгээр 4 цагаачийг тодорхой хэмжээгээр торгож, ОХУ-аас албадан гаргасан бол хуурамч хил үүсгэсэн нөхрийг луйварын хэрэгт буруутган шалгах ажиллагаа үргэлжилж байгаан байна.

Оросын Интерфакс агентлаг энэ хүний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй боловч Хамтын Ажиллагааны Холбооны Улсууд болох Армени, Беларус, Казакстан, Киргизстан, Молдав, Орос, Тажикистан, Туркменистан, Украйн, Узбекистан зэрэг улсуудын аль нэгнийх нь иргэн хэмээн мэдээллэсэн байна.

Үүнээс гадна тэр дөрвөн цагаач нь аль улсынх гэдгийг нь хэлээгүй ба ямартай ч өмнөд Ази улсын иргэд гэсэн аж. Цахим орчинд гарсан бичлэг дээр эдгээр иргэдийг ой модтой нутагт гарыг нь өргүүлэн саатуулж буй нь гарсан байна. Финлянд улс Орос улстай хиллэдэг зурвасууд дээрээ хяналтаа улам нэмэгдүүлж Оросоос Европын Холбоо руу нэвтэрдэг визийн олголтоо улам чангаруулаад байна.

Холбоотой мэдээ