Украин дахиад үймж эхэллээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-01-27 07:47:13
Өрнөд, Украины олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сүүлийн 3 сарын турш Орос улс Украинд халдах гэж байгаа тухай айлгаж сүрдүүлж ирсэн. Гэтэл өнөөдөр байдал гэнэт өөрчлөгдөв, яагаад гэвэл эдгээр фэйк мэдээ улсынх нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг зарим нь ухаарсан бололтой. "Өрнөдийн дипломатч нар болон гадаадын ажилтнууд, хөрөнгө оруулагчид Украинаас дүрвэж байна, эдийн засаг зогсчихлоо гэж “Сөрөг хүчний платформ –Амьдралын төлөө” фракцийн гишүүн Нестор Шуфрич мэдэгдэв. Украины Ерөнхийлөгч Зеленский өчигдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ “Оросын аюулын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээллээс болж айж түгших хэрэггүй. Орос халдахгүй.... нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа. Хил дээр тэдний цэрэг арми байсан хэвээр... Украин, Өрнөд нэгдмэл, бид хамтдаа Оросын түрэмгийллийн асуудлыг шийдэхээр “дипломатч маш нарийн тоглоом”-оо явуулж байгаа” хэмээжээ. Харин Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников “Өнөөдөр бид өөрийн түнш орнуудын тагнуулын албатай хамтран ажиллаж байна, өнөөгийн нөхцөл байдал үнэндээ өнгөрсөн оны хаврынхтай төстэй. Яг одоо ОХУ-ын Зэвсэгт хүчин цохилт өгөх зориулалттай ямар ч бүлэглэл байгуулаагүй, маргааш манайх руу халдана гэсэн аюул заналхийлэл алга” хэмээн мэдэгдлээ. Түүнээс гадна НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Манай эвслийн анги нэгтгэл Украинд очихгүй” гэж CNN телевизэд ярилцлага өгөхдөө ярив. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн цэрэг армиа Украин руу илгээх ашиг сонирхол алга, хүсэл ч байхгүй гэдгээ дуулгасан. Гэсэн хэрнээ АНУ-ын Төрийн департамент өөрийн орны иргэдэд хандан боломж байгаа дээр Украинаас гарч явахыг уриалжээ. Энэ тухай Америкийн телевизийн “Daily Show” нэвтрүүлгийн хөтлөгч Тревор Ноа “Хэрэв би украин хүн байсан бол араа бодож баталгаатай араандаа хийнээ. Афганистанд яалаа даа, иймээс эртхэн нүүлгэн шилжүүлэх рейсийн тасалбар худалдаж авна” гэж хошигножээ.  
Сониноос, өчигдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 44 насны төрсөн өдрөө тэмдэглэхгүй гэж мэдэгдсэн ч нөхцөл байдал гэнэт өөрөөр эргэв. Уг нь мань эр энэ өдөр ямар ч найр наадам хийхгүй, ярилцлага мэдэгдэл өгөхгүй, тэр бүү хэл төрсөн өдрөө огт тэмдэглэхгүй ажлаа хийнэ гэж зарлажээ. Ерөнхийлөгч Зеленский “Надад зориулан цэцэг, бэлэгт мөнгө бүү үр. Түүний оронд сайн үйлсэд зарцуулаарай” гэж хэвлэлийн албаны даргаараа дамжуулан найз нөхөд, хамт олондоо хандан хүссэн. 
Гэтэл бизнесийн салбарынхан өчигдөр хэдэн мянгуулаа гудамжинд жагсч эсэргүүцлээ илэрхийллээ. 
Жижиг дунд бизнесийн төлөөлөгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэ удаа Украин даяар заавал кассын аппараттай болгож байгааг эсэргүүцжээ, түүнчлэн Татварын хуулинд өөрчлөлт оруулахыг  депутатуудаас шаардаж байна. Жагсагчид бөөнөөрөө парламент буюу Дээд Рада руу дайрч орох гэж удаа дараа оролдож цагдаа нартай мөргөлдөөн үүсгэв. Хэд хэдэн удаа нилээд ширүүхэн мөргөлдөж нэг удаа бүр жагсагчид бараг дотогш орох шахсан. Эсэргүүцэгчид ордонд дайрч орж ирэхээс сэргийлэн парламентын гишүүдийг газар доорх хонгилоор сэм гадагш гарган авчээ. Цагдаагийнхан эхлээд 20 гаруй хүнийг баривчилж нэгжлэг хийсний дараа фургонд суулган аваад явсан гэж “vesti.ua” мэдээллээ. Эсэргүүцэн жагсагчид одоо парламентын гадаа хугацаагүй цуглаан зарлаж “Депутатуудтай уулзахаас нааш бид зогсохгүй” гэж мэдэгдэж байна. 
Нэмж өгүүлэхэд, Ерөнхийлөгч Зеленский хэдхэн хоногийн өмнө Харьков хотыг оросууд эзэлж авах нь гэх зэргээр ард түмнээ түгшээсэн мэдэгдэл удаа дараа хийж байсан юм, гэнэт тэр одоо санал бодлоо эрс өөрчилж 180 градус эргэсэн нь олныг гайхашруулж байна. Үүнийг Украины Дотоод хэргийн сайд асан Арсен Аваков шүүмжилж “Иймэрхүү мэдэгдлийг хамаагүй хийж болохгүй, өнөөгийн нөхцөл байдал бол цуврал кино, жүжиг биш шүү” хэмээн анхааруулжээ. 

Холбоотой мэдээ