Хөгжлийн банкнаас эрх баригчдын компаниуд л ЗЭЭЛ авсан!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-30 09:59:58

Хөгжлийн банкнаас эрх баригчдын компаниуд л ЗЭЭЛ авсан!!!


Тэд зээлээ төлөхгүй байх дархан эрхтэйгээс гадны дархан хилийн зурвасыг хүртэл олборлох давуу эрхийг эздээсээ олж авчээ.


“60 тэрбумын бүлэглэл” буюу М.Энхболд Ж.Эрдэнэбат нарыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд байхад ойрын хүмүүс нь бүгд Хөгжлийн банкнаас зээл авсан. Түүгээр ч зогсохгүй хилийн зурваст лиценз авч, одоо ухаж байна.


“Алтай констракшн“-ы Х.Бат-Эрдэнэ 2017 онд  “Монгол драй милк” компаний нэрээр Хөгжлийн банкнаас авсан 50 тэрбумын зээлээ төлөөгүй. Хөдөө орон нутагт 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулна гэж зээл авсан ч энэ нь үлгэр болжээ  “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ  бол М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын  “төлөөний хүн”.  М.Энхболдыг хотын дарга байх үеэс түүний жолооч байсан гэх Х.Бат-Эрдэнэ  “Алтай констракшн” компаниараа  Улаанбаатарын төвийн газруудыг авч, барилга барьж эхэлсэн. Одоо оффисийн барилгуудад нь М.Энхболд Х.Бадамжунай, Ж.Эрдэнэбат нарын хувийн компаниуд байрладаг. Найдваргүй зээлдэгч  Х.Бат-Эрдэнэд  тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд,Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын томилсон Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр  зээл өгчээ. Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа авсан лицензээ  “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэд шилжүүлсэн байдаг.  Өнөөдөр “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ авсан зээлээ төлөхийн оронд улсын хилийн зурвасыг  хууль зөрчин ухаж байна . Халдашгүй дархан байх статустай , ухах байтугай хүн хөл тавих ч хориотой хилийн зурваст олборлолт явуулах эрхийг түүнд М.Энхболд Ж.Эрдэнэбат нар УИХ-ын дарга,Ерөнхий сайдын албан тушаалаа ашиглан өгсөн юм. М.Энхболд УИХ-ын дарга байхдаа “Хилийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа хилийн зурваст Ашиглалтын лиценз олгожээ. Магадгүй өөрсдийнх нь компани биз.  Хилийн зурвасыг Х.Бат-Эрдэнэтэй хамтран Ж.Эрдэнэбат М.Энхболд нарын хамтрагчид ухаж байна. Тухайлбал: Ж.Эрдэнэбатын танхимд  Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан трейд”, УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн хамаарал бүхий  “Вертекс майнинг партнер” компаниуд хөрс хуулж буй. Дээрхи хоёр компани хоёулаа Хөгжлийн банкнаас  зээл авсан. Мөн Ж.Эрдэнэбатын үеэл эгч Б.Байгалмаагийн Заамарт алт олборлогч “Илт гоулд”, хамаатны дүүгийнх нь “Нью хаппи ” компаниуд ч Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан билээ. Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй компаниудын нууц эзэд нь дандаа төрийн эрх баригчид юм.

Сэтгүүлч Б.Отгон 2022.02.30


Холбоотой мэдээ