УИХ-н гишүүн Н.Учрал: ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ТЭТГЭВРИЙН САНДАА РЕФОРМ ХИЙМЭЭР БАЙНА.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-02 19:40:50

  Н.Учрал:

ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ТЭТГЭВРИЙН САНДАА РЕФОРМ ХИЙМЭЭР БАЙНА. Одоогоос яг 2 жилийн өмнө ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байх үед хэлж байсан.


Нийгмийн даатгалын тогтолцоо маань өөрөө тэтгэвэртээ гарчихлаа. Ер нь цаашдаа бид инфляцаа дагуулж тэтгэврээ нэмдэг байдлаар явах юмуу, олон тулгуурт тогтолцоог бий болгоод төрөөс нэмэх шийдвэр хүлээдэг биш авдаг тэтгэвэр нь амьдралд нь хангалттай хүрэлцдэг тийм л тогтолцоог бүрдүүлэх ёстой юм.

Өнөөдрийн бидний энэ тэтгэврээ нэмж буй алхам бол өнөөдрийн нөхцөл байдалдаа зөв шийдвэр. Гэвч ийм байдлаар цаашид удаан явахгүй. Нийгмийн даатгалын реформоо Төсвийн реформтойгоо хамт хийж явахгүй бол харилцан нэг нэгнээсээ дэндүү их хамааралтай байгаа учраас дангаараа реформ хэрэгжүүлэх боломжгүй юм.

Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулиа яаралтай хэлэлцмээр байна, өдөр өнгөрөх тусам л энэ салбарын идээ бээр бугшсаар байх болно. Өнөөдөр миний бие Монгол улсын Ерөнхий сайдад хандан Нийгмийн даатгалын сангийн асуудлаар албан ёсоор асуулга тавьж байна. Энэ ажлыг цаашид араас нь хөөцөлдөж явах болно.

Б.Идэр-од:

Нийгмийн даатгалыг хувь хүн, компани хоёроос хоёр талаас нь татдаг. Тийм болохоор маш их хэмжээтэй гэдэг нь мэдэгддэггүй. Үнэн хopлoнтой. Таны гар дээрээ авах байсан хөлсний бараг л гуравны нэг нь энэ санруу явдаг гээд боддоо.


Цаанаа өсч, арвижиж ирээдүйг чинь дааж байгаа юм байхгүй. Мэргэжлийн санхүүгийн менежмент огт байхгүй. Тэгээд таныг хөгшин болоход хамгийн доод хэмжээгээр төрийн хишиг, тэтгэмж маягаар өөрийн тань мөнгийг өрөвдсөн янзтай жаахан өгнө.  Ийм тэтгэврийн, нийгмийн даатгалын тогтолцоо маш яаралтай шинэчлэгдэх хэрэгтэй байна.


Ч.Ганхуяг:

Эзэн нь бурхан болоход үгүй болдог тэтгэврийн тогтолцоог өөрчлөх ажлыг хийе гэнэ. Цаг үеэ олж, зөв дуугарч байна, Учрал гишүүн! Та бидний тэтгэвэр сар болгоны инфляциас хамаараад тухай бүр тогтоогдоод явах нь ээ. Яг ижилхэн насаараа зүтгэсэн хүмүүс эрс тэс байдлаар тэтгэвэр тогтоолгодог шударга бус байдлыг халж, тэтгэврийн зөрүү гэгчийг арилгах зайлшгүй шаардлагатай.


Мөн одоо бидний төлдөг 17 хувиас 2 хувь нь иргэдийн нэр дээр хуримтлал хэлбэрээр байрших ба уг хуримтлал нь үр хүүхдүүдэд маань өвлөгдөн үлдэх бидний хүсэн хүлээж буй, шударга зарчмыг ярьж, араас нь хөөцөлдөж, дуу хоолойгоо тасралтгүй хүргэж явааг бид тууштай дэмжинэ.  Зүтгүүлээд байгаарай, залуу минь.


Холбоотой мэдээ