Энэтхэгийн зэвсэгт хүчний Төвөдүүдээс бүрдсэн “Цасны арслангууд” тусгай нэгтгэл

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-02-05 12:18:07

Төвдийн ард түмэн хятад лууны саварт атгагдсантай эвлэрч чадсангүй бөгөөд 1959 онд хятадын дарангуйллын эсрэг зэвсэгт бослого дэгдээв. Бээжин дэлхийн дээвэр болсон энэ орны ард иргэдийн зэвсэгт тэмцлийг томоохон хүч бүхий цэргийн бүлэглэлийг явуулж дарж авлаа. Далай лам болон бослогын бусад удирдагч нар хятадууд тэднээс өш хонзон авч залхаан цээрлүүлнэ хэмээн хөрш Энэтхэгт зугатахад тэдний араас 100 мянган төвд хүн дүрвэн гарлаа.

Төд удалгүй тэд эх орноо харийн дайснаас чөлөөлөх тусгай отрядуудыг эмхлэн байгуулав. Тэгж байгаад Энэтхэг-Хятадын харилцаа хурцдаж 1962 онтой золгоход Энэтхэгийн зэвсэгт хүчний дээд командлал төвдүүдэд нийтийн дайсан хятадын эсрэг хамтран тэмцэх санал гаргахад цаадуулын нь загатнасан газар нь маажих шиг болж саналыг нь дуртайяа хүлээн авсан байна.

Тэднийг ч ашиглах болсон нь төвдүүдийн хувьд ч олон талаар завшаантай хэрэг болсон юм байна. Дүрвэж очсон төвдүүдэд энэтхэгт ажил олж хийж ахуй амьжиргаагаа залгуулахад ихээхэн бэрхшээлтэй байсан бөгөөд кастын дэг ёс ноёрхсон энэтхэгийн компани аж ахуйн нэгжүүдэд ажиллах шаардлага шалгуурт төвдүүдэд тохирсон ажлын байр олно гэдэг бол хэтэрхий ахаддаг юм байжээ.

Тийм болоод ч Энэтхэгийн армид цэргийн алба хаана гэдэг нь тэдэнд ирээдүйд эх орноо чөлөөлнө гэсэн итгэл найдвар,урмыг бий болгосон ажээ. Итгэл найдвар дүүрэн төвдүүд хятадын цэрэгтэй нэгийгээ үзнэ гэж хатуу шийдэж сайн дураар элссэн нь тэдний бэлтгэл сургуулилалт нь дайчилгаагаар татагдсан Жагарын орны цэргүүдтэй харьцуулахын аргагүй хурдан хугацаанд хангагддаг юм байна. .

1962 оны 6 дугаар сарын 14-нд хятадын ар талд тусгай ажиллагаа явуулах төвдийн дүрвэгсдээс бүрдсэн хорлон сүйтгэх,тагнуулын тусгай отряд албан ёсоор байгуулагдаж мөргөлдөөн үүссэн тохиолдолд үүрэг гүйцэтгэхээр хилийн районд шилжин байрлажээ.

Эхэн үедээ отрядыг даргалсан дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон уулын хорооны дугаараар командалсан Энэтхэгийн армийн хошууч генералын оноосон « Нэгтгэл 22» хэмээн нэрийдхээр болов. Дахин шинээр зохион байгуулалт бүтцийн өөрчлөлт хийсний дараа нэгтгэлийг “Хилийн тусгай хүчин” гэж нэрлэсэн байна.

Тусгай бэлтгэлийн баазыг нь төвдийн дүрвэгчдийн суурингаас 100 гаруй километр хол Дехра Дуны ойролцоо Чакрат хотод байрлуулахаар болсон ажээ.

6 сарын бэлтгэлийг 12000 сайн дурынхан энэтхэгийн маягаар уулын нөхцөлд амьд үлдэх,хориглон хамгаалах, амьд хэл олзлох зэрэг партизаны үйл ажиллагааг явуулах бэлтгэл сургуулилалт хийсэн байна. Хилийн тусгай хүчнийхэн 6 батальоноос бүрддэг байлаа. Даргалагчаар нь төвд үндэстэн хурандаа цолтой хүнийг томилдог.

Батальон бүр нь 6 сумангаас бүрдэж суман бүр нь хошууч эсвэл ахмад цолтой офицер даргалж шуурхай ажиллагааны үндсэн үүргийг гүйцэтгэдэг байна. Үүн дээр эмэгтэйчүүдээс бүрдэх эмнэлгийн ба холбооны суман нэмэгддэг юм байна.

Энэтхэг дэх Төвдийн цэргийн ангиуд өөрийн төв командлалгүй байдаг бөгөөд удирдлага,хяналтын үүргийг Энэтхэгийн армийн байцаагч генерал цолтой албан тушаалтан хариуцдаг байна. Цагийн байдлыг үндэслэн гарах тактикийн шийдвэрийг Энэтхэгийн армийн штаб гаргадаг юмсанжээ. Зааварлагч сургагчаар нь Энэтхэгийн ба Америкийн офицерууд томилогдон ажиллаж байжээ.

Зэвсэг хангалт нь америкчууд хариуцан хятадын эсрэг аливаа улс төрийн ашиг сонирхол бий болох нөхцөлд санхүүжүүлэхээр АНУ-ын Тагнуулын Төв Газар үйл ажиллагааны төсөв бүрдүүлсэн байжээ. Хилийн тусгай хүчин хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэгдэж байхдаа хүнд зэвсэг техник хэрэглэдэггүй байжээ.

Бэлтгэл сургуулилалтын үеэр төвдүүд тун гайхалтай партизан ,хорлон сүйтгэх чадвартай болохоо харуулжээ. Хорлон сүйтгэх,отолт хийх,дайралт халдлага үйлдэх, марш тактикийн аян хийх зэрэг өөрийн мэргэжлийн талаасаа уулын нөхцөлд дасан зохицох биемахбоди,сэтгэл санааны бэлтгэлээрээ америк,энэтхэгчүүдийн гайхашрал бахархлыг төрүүлж байв. Шинэ анги нэгтгэл маш өндөр түвшинд хангагдсан гэхэд буруудахгүй байлаа.

Тэгвэл Энэтхэгийн өөрийнх армийн шинээр татагдсан цэргүүд байтугай тусгай хүчний ангиуд хүртэл бэлтгэл хангагдах түвшин нь даанч гэмээр гонсоймоор үр дүн үзүүлжээ.

Тусгай ангийг байгуулагдсанаас нэг жил хүрэхгүй хугацааны дараа ерөнхий байцаагч 120 төвд байлдагчийг сонгож аваад Энэтхэгийн элит тусгай бригадтай хамтран Сингх тойрогт “Хангарьд” хэмээх сургуулилалт хийжээ .

Энэтхэгийн армийн тусгай бригад болон бусад ерөнхий цэргийн ангиудын цэргүүдтэй хамтран төвдийн хорлон сүйтгэгчдийг самнах ажиллагааг гурван өдрийн турш явуулаад ямар ч үр дүнгүй болсон нь төвдүүд өөрсдийн юу чаддагаа тийнхүү харуулжээ. Гэвч ичгүүртэй байдалд орж атаархаж хорссон энэтхэгийн армийн бусад өндөр албан тушаалын генерал,офицерууд тэднийг мартахаар шийджээ. .

Тухайн цагт Хилийн тусгай хүчний төвд цэргүүд бэлтгэл дадлагаа улам сайжруулсаар байв. 1964 он гарахад тэдний бэлтгэлд агаараас шүхрээр буух сургуулилалтын төрөл нэмэгдэв. Ерөнхий зааварлагч байцаагч нь өөрөө Агра дахь баазын анхны шүхэрчин болжээ. Дадлага сургуулилалтыг Сахаранпура дахь Саравасаны ойролцоо дахь америкийн сургагч нар хариуцаж байв. .

Тэдний юу сурсныг шалгаж болохоор хятадын цэргийн эсрэг байлдааны ажиллагааг нээлттэйгээр явуулах боломж олдоогүй байна. Гэвч төвдийн хорлон сүйтгэгчид нууц даалгавартайгаар БНХАУ-ын хилийг олон удаа давж хятадын пуужин ,цөмийн зэвсгийн туршилттай холбоотой мэдээлэл материал олж авах, радиац хэмжих багаж болон бусад тагнуулын төхөөрөмж нууцаар суурилуулах даалгаваруудыг гүйцэтгэсээр иржээ.

1971 онд төвдийн хүчин Бангладешийн босогчдыг сургаж бэлтгэх ажлыг гардан хариуцаж долоон суманг эмхэлж байгуулан Ладак мужид Пакистанчуудын эсрэг үүрэг гүйцэтгүүлэхээр илгээсэн байлаа. Тэгэхэд нь ерөнхий байцаагч нь өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүсийг цагдаагийн үүрэг гүйцэтгүүлж болох талаар байр суурьтай байгаагаа илэрхийлж хөөцөлдөж эхлэв.

Ерөнхий байцаагчийн санал болгосноор Энэтхэгийн армийн штаб төвдүүдийн отрядыг Хятадын эсрэг төдийхнөөр ашиглахаа болих шийдвэр гаргав. 1971 оны аравдугаар сард тэднийг Дорнод Пакистанд (өнөөгийн Бангладеш) рүү тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр илгээв. Тэр оныхоо арван нэгдүгээр сард төвдийн нэгтгэл Читгатонийн толгодын зам руу шилжлээ.

Энэ үеэс тэд өөрийн штабаа бүрдүүлсэн нь нэгтгэлийн удирдлагын үйл ажиллагааг илүү дээр болгосон байлаа . Цэргүүд хуучин америк зэвсгээ болгарт үйлдвэрлэсэн Ак-47 автоматаар солив. Байлдааны ажиллагаа хил давснаар эхэллээ. Төвдүүдийн дайсны ар талд гүүр устгаж эхэлсэн амжиллтай ажиллагаа нь эсрэг талын үйл ажиллагааг ч мөн эхлүүлэв.

Гэвч энэтхэгийн командлал тэднийг артиллерийн галын дэмжлэг,агаараас халхлалтгүйгээр Читтатонг хот руу хийх дайралтанд оролцуулжээ. Тэр тусмаа төвдүүд заагдсан маршрут руу 6 батальон бүхий гурван цуваагаар хөдөлсөн байна. Читтатонг дахь пакистаны цэргийг цохиж ухраагаад нэгтгэл хүчнийхэн миномёт,артиллерийн зэвсэг олзолсон бол энэтхэгийн тал тэдэнд талархаж Ми-4 маркийн хоёр нисдэг тэрэг өгсөн байлаа.

1971 оны хоёрдугаар хагаст төвдийн командосууд энэтхэгийн командалаас өгсөн биелэгдэх боломжгүй гэмээр даалгаварыг нэр төртэй гүйцэтгэв. Тэр нь Бирмийн хил рүү ухарч байгаа Пакистаны хүчний замыг тасалсан байлаа.Пакистаны хүчинтэй тулгарах явцад Хилийн тусгай хүчнийхэн 56 хүнээ алдаж 190 хүн нь шархадсан байна. Тэдний эсрэг тал нь Пакистаны уулын элит нэгтгэл болох . «Тусгай ажиллагааны 2 дугаар коммандос батальон » байжээ. Төвдүүд бааз руугаа өөрсдийгөө өндөр түвшинд бэлтгэгдсэн хүчнийхэн болохоо харуулж байлдааны арвин олзтой ,нэр төртэй буцжээ. Энэтхэгийн засгийн газар 580 командосыг мөнгөн болон бусад шагналаар шагнасан бол Төвдийн дүрвэгч засгийн газар хятадын эсрэг бус ондоо нэг орны эсрэг үндэс угсаа нэгтнүүдийг нь ашиглаж байгааг зүгээр харж тэвчихгүй гэдгээ хатуухан үгээр эсэргүүцлээ илэрхийлэв.

1971 оноос хойш төвдүүдийн нэгтгэлийн ирээдүй эргэлзээтэй болж ирэв. Хятад-Энэтхэгийн харилцааны хурцадмал байдал намжихад хятадын эсрэг бэлтгэгдсэн хүчнийхнийг санхүүжүүлэх төсөв хөрөнгийг танаж эхэлсэн байна.

1975 оноос төвдийн нэгтгэлүүдэд хятадын хил рүү 10 километроос илүү ойртохыг хориглов. Хятадын эсрэг аяныг төвд нэгтгэлийн цэргүүд хувийн санаачилгаар үйлдэх боллоо. 1968 оны байдлаар тиймэрхүү гурван халдлага болж гурван хятад цэрэг алагдсан бол 1971 онд дөрвөн цагийн буудалцаанаар хоёр төвд хүн алагдсан байна. 

. Тэрхүү өөрсдийн санаачилгаар хийсэн халдлагат хятад төдийгүй энэтхэгчүүдтэй харилцах Төвдүүдийн дүрвэгч засгийн газар хооронд улс төрийн үл ойлголцол бүхий зөрчил бий болгов.

Хятадтай харилцах харицлаагаа төвдүүдийн нэгтгэлийн үйлдсэн өдөөн хатгалгаас болж илүү ихээр хурцатгахыг Энэтхэгийн засгийн газар хүсэхгүй байсан нь мэдээж . Тэгж байгаад 1970 –аад оны дунд үе болоход төвдүүдэд шинэ боломж гарав. Энэтхэгийн дотоодод гарсан үймээн самууныг дарахад төвдүүдийг ашиглахад яг тохиромжтой гэж үзсэн боловч төвдүүд энэтхэгийн дотоод асуудалд хутгалдан оролцохыг хүссэн ч үгүй, энэтхэгийн улс төрийн хүчнүүд төвд зэрэг гадаадын дүрвэгч нарыг ийн ашиглах явдлыг таагүй хүлээж авсан юм.

Тэгтэл Энэтхэгийн засгийн газар үүнээс гарах шийдэл гарцыг тун зальжин байдлаар олсон нь “терроризмтэй тэмцэх” үйл хэрэг гэж томъёолон хуульчилсан явдал боллоо.

Гүйцэтгэх чиг үүрэг нь ГСГ-9 буюу засгийн газрын эсрэг аливаа халдлага ,үндэсний салан тусгаарлах бослого хөдөлгөөнийг нухчин дарах байдал гэж тодорхойлогдов.

1977 он гэхэд Дели дэх Засгийн газрын аюулгүй байдал эрхэлсэн ерөнхий газрын захирал 500 төвдийн коммандос хүчнийхийг Сараваса дахь орон нутгийн сонгуулийн санал тооллогыг дүнг эсэргүүцсэн олон нийтийн эмх замбараагүй байдлыг дарж хэв журам сахиулахаар илгээв.

Байдлыг намжаасны дараа орсон боловч 60 коммандосыг үлдээж бусад 500 цэргийг хотын ойролцоо алан хядахтай тэмцэх ажиллагааны сургалт явуулсан байна. Тусгай үүрэг хүлээсэн шинэ нэгтэл өмнө шигээ Хилийн тусгай хүчний ерөнхий байцаагчид захирагдав. 1984 он хүртэл тусгай чиг үүргийн ГСГ-9,САС нэгтэлүүд байгуулагдах хүртэл аливаа алан хядах үйл ажиллагаатай тэмцэх үүргийг өөртөө хүлээсэн байлаа.

1984 оны долоодугаар сарын 5-ны шөнө төвдийн тусгай хүчнийхэн энэтхэгээс тусгаарлах Сикхүүдийн салан тусгаарлах хөдөлгөөний Алтан сүмд нуусан зэвсгийг илрүүлэх ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг заавал сануулах нь зүйтэй. Коммандосууд Саравасын орчмын өөр нэг сүмд мөн дээрхтэй төстэй ажиллагааг явуулсан байлаа.

Тэр байтугай 1984 он хүртэл энэтхэгийн ерөнхий сайд болон улс төрчид,тэдгээрийн гэр бүлийн амь биеийг хамгаалах үүргийг тусгай нэгтгэл хүлээн авах хүртэл гүйцэтгэжээ. Энд сануулахад энэтхэгийн нэг бус улс төрчид өөрсдийнхөө бие хамгаалагчдын гарт амиа алддагаараа дэлхий нийтийн улс төрийн хит эмгэнэлт хошин шогийн жишээ болсон билээ.

Өнөөгийн байдлаар Энэтхэгт төвдүүдийн коммандосын өндөр түвшинд бэлтгэгдсэн гурван батальон улс орны өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нийт тоо нь 8-10 мянга орчим хүнтэй гэдэг юм байна. Батальон бүр нь 6 роттой. Рот бүр нь 123 хүртэл цэргийн албан хаагчтай.

Техникийн батальонуудыг оролцуулаад 64 роттой бөгөөд Чакратти районы төвд үндэстэн оршин суугчдаас бүрддэг ба Хилийн тусгай хүчин бүрэлдхүүндээ 700 гаруй гуркүүдийн батальонтой байдаг юм байх. Бүх цэргүүд АН-12 онгоцноос доод тал нь 5 удаа шүхрээр буусан байж шүхэрчний зэрэг авдаг ба жил бүр гурван удаа шүхрээр буулт хийдэг байна.

Тийм учир энэтхэгийн армийн стандарт мундир өмсөж шүхэрчдийн агаарын десантчдын сүлд тэмдгийн оронд савартаа илд атгасан арлангийн сүлдтэй улаан өнгийн дугуй берет малгай өмсдөг байна.

Батальонууд ирээдүйд хятадтай хийх дайнд хэзээд бэлэн байдлаар эзлэгдсэн төвдийн нутагт партизаны үүрэг гүйцэтгэх ээлжит тушаал хүлээн буй гэнэ.

Холбоотой мэдээ