Ц.Сандуй: Оюун-Эрдэнэтэй юу ярихав. Ядарсан үед миний хажууд байна гээд хэлж байсан юм

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-08 23:04:48

“Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагчаар яваа Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орохдоо ийн ярьсан байдаг.

“Энэ намын хагарлыг явуулахгүйн төлөө би тэр ажлыг хийсэн юмаа.Тэгэнгүүт Хүрэлсүх дарга намайг нэг удаа дуудаж ирээд Сандуй чи энэ намд маш том гавъяа байгууллаа. Ах нь чиний гурван алдааг өршөөнө. Чингис хаан шиг байсан байгаа биз дээ? Хууль бол хамаагүй байсан байхгүй юу.


Гэхдээ миний дүү чи юмыг эвээр хийх гэж зөөлөн явдаг. Намын дарга хүн чинь хааяа хүний зандарч байх ёстой гээд надад ташуурыг надад өгсөн юм. Намайг хөөхийн тулд, намайг гэмт хэрэгт холбохын тулд зохиомол юм хийгээд байна шүү дээ. Бүр зохиогоод дүрмээ янзлаад. Эд нар яг одооныхоор явах юм бол дараа нь энэ үйл лайгаа өөрсдөө эдлэнэ.

Би цагаадана, хэзээ нэгэн цагт цагаадана гэж хэлнэ. Намайг дарая гэдэг хүмүүс чинь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар. Өөр хэн байдаг юм? Би одоо дарагдахгүй гээд яах юм эд нар өнөөдөр эрх мэдэлтэй байна. Өнөөдөр Хүрэлсүх даргыг мундаг бяр чадалтай хүчтэй байхад нь аягүй олон хүн дагаж байгаа. Маргааш нь унана шүү дээ мөнхийн байхгүй. Тэр үед бүгд л дэвсэх байх. Бэлэн байгаарай.

Би харин тойроод байгаа тэр нөхдүүдэд хандаад битгий урваарай, эцсээ хүртэл нь цуг байж байгаад тэсээд битгий буцаад өөр хүн рүү очоод наалдаад мундаг гээд тойрон битгий бүжиглээрэй гэж хэлье. Би тэр Оюун-Эрдэнэ гээд хүнтэй юу ч ярих вэ дээ. Их л сайхан ярьдаг байсан юм Амарбаясгалан эд нартай. Бичлэг нь байдаг юм даа. Төрсөн өдөр дээр ирээд Сандуй би чамайг дарга байхад чинь хол байгаад ядарсан үед чинь хажууд чинь байна гээд маш олон хүний хажууд хэлж байсан үг нь байгаа” гэсэн юм.


Холбоотой мэдээ