МАН-ын сурталчилгаанд тоглодог Аглуу барилгын тендерт ялжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-10 14:10:49
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг өчигдөр гардуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны 2022 оны дүгнэлтийг үндэслэн ийн батламж гардуулсан юм.
Төслийн хүрээнд одоо байгаа зургаан хуучин орон сууцны барилгыг буулган, шинээр төлөвлөн барилга барина.
 
Тэгвэл эдгээрийн нэг буюу  Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20-р байр барих барих тендерийг хошин шогийн жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын  “Монтекарло голд” ХХК авчээ.
 
Уг “Монтекарло голд” ХХК нь 2011 онд байгуулагдсан ба Аглуу 2021 онд тус компанийн хувь нийлүүлэгч болсон аж .
Дашрамд дурьдахад хошин шогийн "Х-Түц" хамтлаг буюу Л.Одончимэг, Н.Онон, Л.Баттулга нар нь УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН-ын цуврал сурталчилгаанд тоглосон билээ.
Холбоотой мэдээ