EТГ-ын дарга Я.Содбаатар Хөгжлийн банкнаас 11.5 тэрбумын зээл авчээ!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-13 05:12:54

EТГ-ын дарга Я.Содбаатар  Хөгжлийн банкнаас  11.5 тэрбумын зээл авчээ!!!


Улс төрчид өөрсдийн хүнээ Хөгжлийн банкны том албан тушаалд тавьж байгаад “цөлмөжээ”


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар  УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮ-ээс эхнэрийнхээ компани дээр тэрбум төгрөгийн зээл  авсан нь илчлэгдэж Зам тээврийн сайдын албан тушаалаас огцорч байсан. Өнөөдөр тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас огцоох болзлоо Хөгжлийн банкнаас 11, 5 тэрбум төгрөгийн зээл авснаар хангав.


 Я.Содбаатар нь  2016 онд УИХ-ын гишүүн болмогцоо  өөрийн төрсөн ах Я.Сод-Эрдэнийг Хөгжлийн банкны дэд захирлаар тавьсан байна. Ингээд 2018.02.13-нд өөрийн хамаарал бүхий “МБҮ трейд” ХХК-д Хөгжлийн банкнаас 11,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. .Энэ нь  өнөөдөр хүүтэйгээ нийлээд 16,8 тэрбум болсон байна. “МБҮ трейд” ХХК нь  Эмээлтэд  “Мал нядалж мах бэлтгэх үйлдвэр”, “Малын худалдааны төвлөрсөн зах” төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан ч өнөөдөр нэг ч төгрөг эргүүлж  төлсөнгүй.  Зээл авсан компаниа ч өөрөөсөө нууцалжээ.“МБҮ трейд” компаний хувьцаа эзэмшигч нь “Хотол Түмэн” ХХК. “Хотол түмэн ” ХХК-нь Я.Содбаатарын УИХ-ын гишүүн байхдаа бүртгүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа юм. Ингэснээр Я.Содбаатар нь УИХ-ын гишүүний албан тушаалаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас 11,5 тэрбум төгрөгийн зээл авсан нь тогтоогдож байна.

ЖДҮ-чин Я.Содбаатар Хөгжлийн банкны луйварчдын жагсаалтаас дахиад хоцорсонгүй ээ. Нэг тэрбумын зээл ЖДҮ-ээс аваад огцорч байсан Я.Содбаатар одоо 11 тэрбум буюу 10 нугалсан зээлийнхээ өмнөөс огцрох ч багадна. 


Үнэн үү? гэж  итгэж ядагсдад зориулаад бүх баримтыг хавсаргалаа 


Сэтгүүлч Б.Отгон 2022.01.12


Холбоотой мэдээ