СӨРӨГ ЭНЕРГИТЭЙ ХҮНИЙГ ТАНИХ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-02-13 21:11:42

1. Жаахан юм яриад суухад бусдыг муулдаг хүн танайхаас гараад таныг ёстой доош нь чихэж өгнө. 

Ийм хүнээс хол яв.

2. Гудамжинд тааралдахаар янзгүй нүд гаргаад дээрээс доош нь гүйлгэж ажиглаад, ширэв ширэв татаад янтаганаж, ярвалздаг. 

Ийм хүнээс хол яв.

3. Хэрэгцээтэй үeдээ хормойноос зүүгдэх нь холгүй байсан атлаа, алга болчихоод, амар мэнд ч асуухгүй мөртлөө гэнэт нөгөө хэрэгцээ нь гарсан юм уу одоо л чи хэрэгтэй гээд ширэн нүүрлэдэг. 

Ийм хүнээс хол бай.

4. Чиний зовлонгоос ширхэг ч хуваалцахгүй атлаа өөрөө гачлант нэрвэгдэхээрээ уйлан донгодоод байдаг. 

Ийм хүнээс хол бай.

5. Чамд долигонож далдаганаж ирээд л ханьсаад байдаг хүн хэзээ нэгэн цагт ар нуруу руу хутга шаадаг. 

Ийм хүнээс хол бай.

— Хүнийг таних мэдрэмжээ сайжруул:

Дотны найз биш атлаа буруу зөрүүг чинь нүдэн дээр чинь ил хэлдэг, ажил төрөлд чинь сэтгэл гаргаад ханьсаад гүйдэг, хол буй ч чамтай үргэлж ярьж сэтгэлийн дэм өгдөг, чамайг жаргалтай мөчид бус ч зовлонтой цагт хаалга тогшоод зогсож байдаг, өрөөлөөс чамайг өмөөрдөг…. ”Чи чадна, болно, бүтнэ …” гэж бурмаар урамладаг хүнтэй дотносоорой …

Тэрнээс бус сөрөг хүмүүстэй ам, амьсгаа, гар хөлөө нийлүүлж баахан ханьсаж жийчихээд дараа нь тэр хүнийхээ муу муухайг таньчихаад гутраад, гомдоод, шaнaлaaд, урваганаад байв даа.

Иймд хүнээ л таньж сэтгэлээ нээгээрэй. Бас таны хэлсэн сайхан үгийг ухахгүй шууд сөргөөр нь тусгаж энeргитэйгээ янзын гэгч мундаг хослуулж мэргэшсэн мунхаг, тэнэг хүмүүс ч буйг бүү март.

Сөрөг энeргитэй хүн гэж буй.

Харин тэд өөрсдийгөө мэдэх нь бүү хэл мэдэрдэгч үгүй юм …

Учир нь хүн бүр өөрийгөө БИ САЙН ХҮН гэж дүгнэдэг…

Анзаараад л бай.

Аяндаа л хүмүүсийг булингар, тунгалаг нь шилэгдээд ялгараад ирдэг юмаа …

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ