Г.Амартүвшин ЗАХИРАЛ байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт зээл олгож, АЖЛАА ӨГСӨН хойноо шилжүүлгийг нь хийлгэжээ
НийгэмХөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин 2019 оныг дуустлах хугацаанд зургаан сарын гэрээтэйгээр ажилласан. Тэрбээр УИХ-д нэр дэвших амбицтай байсан учраас 2019.12.31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байдаг. Ердөө зургаахан сар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллахдаа “Хөгжлийн банкны зээл олголтын хугацаа хэт удаан байсан. Үүнийг өөрчилнө” гэх агуулгаар сар бүр мэдээлэл хийж, олон нийтэд өөрийнхөө карьерыг өгсөх ажлыг түлхүү хийсэн нь нууц биш.
Гэвч бодит байдал дээр Хас банкны угшилтай хэд хэдэн хүмүүсийг Хөгжлийн банканд авчирч, ажлаа өгөхөөсөө өмнө томоохон дүнгүүдтэй зээлийн гэрээ зурсан нь анхаарал татдаг. Г.Амартүвшинг захирлаар ажиллаж байх хугацаанд Хөгжлийн банкнаас гаргасан томоохон зээлүүд дунд Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан аж. Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар нь эдүгээ УИХ-ын лобби бүлэг үүсгэж, “попорч” болох бүх сэдвүүд дээр дуугарч яваа шинэ гишүүд юм.
Тэдний Эрх Ашиг “Вертекс Майнинг Партнер” ХХК Дээр Хэрхэн Нэгдсэн Нь Анхаарал Татаж Байна. Улсын Дата Бүртгэл Дэх Сангийн Мэдээллээр Хөөж Үзвэл, Тус Компанийн Үндсэн Хувьцаа Эзэмшигчээр УИХ-Ын Гишүүн Г.Дамдинням Бүртгэлтэй. Харин Гүйцэтгэх Захирлаар Нь УИХ-Ын Гишүүн Х.Ганхуягийн Дүү Хассуурийн Хашчимэг Ажилладаг Аж. Х.Ганхуяг, Г.Дамдинням Нар “Хера” Тодотголтой Компаниуд Дээр Мөн Хувь Эзэмшлүүд Нь Давхцаж Буй. Эдүгээ Тэд Толгойн Компанийнхаа Нэрийг Солих Зэрэг Мэдээлэл Бүрхэгдүүлэх Арга Хэмжээ Авч Эхэлсэн Нь Анхаарал Татав.
Сонирхолтой нь, Г.Амартүвшин найз нарынхаа “Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгох шийдвэрийг Гүйцэтгэх захирал байх хугацаандаа гаргаж, шилжүүлгийг нь 2020.01.03-ны өдөр хийлгэжээ. Зээлийг хэсэгчилсэн байдлаар бус нэг дор шууд 33 тэрбумын шилжүүлэг хийгэсэн байна.
Энэ нь Г.Амартүвшин ажлаа өгснөөс хойш шилжүүлэг хийгдсэн гэх тайлбарыг хожим хэлэхээр зориуд тооцсон гэх логик харагдаж буй юм. Х.Ганхуяг гишүүн зээлээ хугацаанд нь төлж буй гэж сошиал хуудсандаа тайлбарлаж буй ч эх сурвалжууд зээлийн төлөлтөө огт хийхгүй байгаа гэх мэдээлэл өгөв.
Гол нь тэд бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Банк, Банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас багагүйгээр хөнгөлөх, шаардлагатай эх үүсвэрийг төрөөс гаргах агуулга бүхий тогтоолын төсөл өргөн барьсан. Эл тогтоолын төслөөрөө дамжуулан, Хөгжлийн банкны зээлийн хүүгийн зөрүүгээ төрөөр төлүүлэх, зээлийн төлөлтөө хойшлуулах эрх ашиг агуулж байгаа гэх хардлага төрүүлж байна.