МАН УИХ-ын гишүүдээ түдгэлзүүлж, бусдыг нь хөөх үү?
Улс ТөрМонгол Ардын намын Хяналтын хороо өнөөдөр /2022.02.18/ хуралдаж, хэд хэдэн гишүүндээ хариуцлага тооцохоор болжээ. Өөрөөр хэлбэл эрх баригч намын улс төр эхэлж байна. Энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Гэмт хэрэгт холбогдоод хууль хяналтын байгууллагаас шалгагдаж байгаа этгээдүүдиыг өөрсдийн мэдээлэл дээр үндэслэн, мөн хууль хяналтынм байгууллагууд руу тодруулга авах ажлууд хийгдээд эхлэж байна. Үүн дээр үндэслэж шийдвэр гаргана. Түүнээс зөвхөн сэтгэлийн хөөрлөөр юмуу, олон нийт хэвлэлээр явж байгаа мэдээлэл дээр үндэслээд асуудалд хандвал хүн хэлмэгдэхийг үгүйсгэхгүй. Тийм байдлыг гаргаж болохгүй. Дүрэм нэг л ижил үйлчлэх ёстой" гэсэн байр суурийг барьж буйгаа илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, тус намын дүрмийн шинэ өөрчлөлтийн дагуу төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүнчлэлээс гарсанд тооцно гэжээ.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй гэх тус банкнаас зарласан МАН-ын улс төр гэж харагдах болсон. Тиймээс Хөгжлийн банкны дуулиантай холбогдсон гишүүдээ МАН заримыг нь хөөж, заримыг нь түдгэлзүүлэх бололтой. Тухайлбал, Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй ангилалд орж АТГ-аар шалгагдаж байгаа компаниудтай холбоотой УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам, С.Бямбацогт, Ц.Анандбазар болон УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Л.Элдэв-Очир нарыг намаас түдгэлзүүлж магадгүй гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна. Ямар ч байсан хаалттай хуралдаан халуухан болж магадгүй юм. Үүний өмнө У.Хүрэлсүх намын дарга байхдаа Н.Номтойбаяр, Ц.Сандуй нарыг намаас нь хөөж байсан билээ. Намын шинэ дүрмээр шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон хотын дарга асан Ц.Батбаяр, Б.Батзориг, Д.Хаянхярваа, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Солтан, Б.Энхбаяр нарын хүмүүс МАН-аас хөөгдөх бололтой.
Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч гэх 73 компанийг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн. Харин Засгийн газар уг асуудлыг хуулийн хүрээнд шалгаж, зээлээ зориулалтын бусаар ашигласан хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорын байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргасан. АТГ газар шалгаж эхэлсэн цагаас хойш 50 гаруй тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, хуулийн байгууллагад нэр нь холбогдсон зарим МАН-ын зарим гишүүн тэрбум, тэрбум төгрөгийн гүйлгээг Хөгжлийн банк руу шилжүүлж суудаг ажилтай болсон гэх.
Дашрамд сануулахад, МАН-ын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, тус намын 2021 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрийн XXX Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгож баталсан, намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцсэн хэмээн үзэж, намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлээ.
6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах
6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно:
6.5.1. намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн
6.5.2. намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон
6.5.3. намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан
6.5.4. намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн.
/Эх сурвалж: www.nam.mn, МАН-ын дүрэм/
Н.ЭНХБАЯРЫГ МАН-ААС “ХӨӨХ” ҮҮ?
МАН-ын шинэ дүрэмд шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, ял авсан бол намаас хөөх шийдвэр гаргана гэдгээ генсек нь нийгэм даяар зарлачихаад байгаа билээ. Хяналтын хороо ч энэ асуудлаар хуралдана. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Д.Амарбаясгалантай намын тамгаараа наймаалцан, 50 мянган гишүүнээ дагуулан МАН-д дагаар орж, хүүхдээ гишүүн болгосон Н.Энхбаярыг хөөх үү гэдэг анхаарал татаж байгаа юм. Тэрбээр өмнө нь шүүхээс ял авч, гэм буруутайд тооцогдож байсан учраас шинэ дүрмийг дагуу түүнд эрх баригчид хариуцлага тооцох ёстой. Д.Амарбаясгалангийн хэлснээр бол намын шинэ дүрэм бүх хүнд тэгш үйлчилнэ гэдгийг хэлсэн. Хэдийгээр намаасаа өрх тусгаарлаад эргээд залагдан очсон Н.Энбаярын хувьд улс төрийн өндөр албан тушаалтан биш ч МАН-ын гишүүний батлахтай. Тэгвэл энэ удаад МАН гишүүддээ хариуцлага тооцдог нам байж шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бүх хүнд хариуцлага тооцож чадах уу. Эсвэл зөвхөн дуулиан болгосон Хөгжлийн банктай холбогдсон цөөхөн хүний гишүүнчлэлийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад хандаад үлдэх болов уу.
Хөгжлийн банкны дуулиантай холбогдсон, бусад авлига албан тушаалын хэрэгтэй холбогдсон, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон гишүүддээ жинхэнэ утгаар нь хариуцлага тооцож чадах болов уу гэдгийг өнөөдөр харах үлдлээ.
ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН 73 КОМПАНИЙГ АТГ ШАЛГАЖ БАЙНА
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд дараах аж ахуйн нэгжүүдийн зээл нь хуулийн дагуу олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна. Үүнд:
н нэр | № | Зээлдэгчийн нэр | № | Зээлдэгчийн нэр | |
1. | ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК | 26. | МОНДУЛААН ТРЕЙД ХХК | 51. | Хөвсгөл 3 блок дуусаагүй барилга |
2. | ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ | 27. | МОНПЕЛЛЕТС ХХК | 52. | Дундговь 1 блок дуусаагүй барилга |
3. | БЭРЭН ГРУПП ХХК | 28. | ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН ХХК | 53. | Монгол Газрын Тос боловсруулах үйлдвэр ТӨХК |
4. | МОНПОЛИМЕТ ХХК | 29. | СТРОЙ-ИНВЕСТ ХХК | 54. | Цэцэнс Майнинг Энд Энержи ХХК |
5. | КЬЮ ЭС СИ ХХК | 30. | ГАЗ-ИМПОРТ ХХК | 55. | Вестерн Холд ХХК |
6. | ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ | 31. | ИНЖИР ХХК | 56. | Говь ХК |
7. | ЭРЭЛ ХХК | 32. | МБҮ ТРЕЙД ХХК | 57. | Дорнод Бүсийн Эрчим Хүчний систем ТӨХК |
8. | КАПИТАЛ БАНК | 33. | МОНГЕМА ХХК | 58. | МИАТ ТӨХК |
9. | МОН ЛАА ХХК | 34. | МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК | 59. | Сод Монгол групп ХХК |
10. | ЧИНГИС ХААН БАНК | 35. | ПИРАМИД-ОРД ХХК | 60. | Ди Би Эм лизинг ХХК |
11. | ХӨТӨЛ ХХК | 36. | СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК | 61. | Дорнын цас ХХК |
12. | КРЕДОС ХХК | 37. | ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК | 62. | Эйч энд Эйч Ремикон ХХК |
13. | ТҮГЭЭМЭЛТҮМЭН ХИШИГ ХХК | 38. | ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ | 63. | Дархан Минж ХХК |
14. | ШАНХ МАЙНИНГ ХХК | 39. | ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК | 64. | Хаан банк |
15. | ВОЯЖЕР МИНЕРАЛ РЕСУРСЕС ХХК | 40. | НВЦ ХХК | 65. | Голомт банк |
16. | МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК | 41. | ПИ СИ ВАЙ ХХК | 66. | Худалдаа хөгжлийн банк |
17. | АЧЛАЛ ТРЕЙД ХХК | 42. | ЭРД ХУЛ ХХК | 67. | ДЦС-4 ТӨХК |
18. | БАРМОН ХХК | 43. | ГАН ХҮДЭР ОРД ХХК | 68. | Мак цемент ХХК |
19. | ЗЭСТ-ӨНДӨР ХХК | 44. | СОНГОУЛД ХХК | 69. | Моннис майнинг ХХК |
20. | ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ ХХК | 45. | БОЛОР ШҮР ХХК | 70. | Вертекс Майнинг партнер |
21. | КОМПЛАНТ ХХК | 46. | Чингис Хаан банк /Хадгаламж/ | 71. | ИЗИНИС Эйр вэйз |
22. | КРЕДОС ХХК | 47. | "Мавангүй ХХК"-иас шилжүүлж авсан үл хөдлөх хөрөнгө | 72. | Зорчигч тээвэр гурав |
23. | МОДУН ХХК | 48. | БУ-2 18 блок дуусаагүй барилга | 73. | Максрөүд |
24. | МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК | 49. | Орхон аймаг 5 блок дуусаагүй барилга | ||
25. | МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК | 50. | Говь-Алтай 2 блок дуусаагүй барилга |