Хөгжлийн банкны эдгээр захирлыг цагдан хорих санал шүүхэд иржээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-18 07:45:21

Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой иржээ.

Цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа бөгөөд өнөөдөртөө хуралдах талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал,

  1. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар
  2. 2013-2016 оны хооронд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат
  3. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат
  4. Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаяр
  5. 2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр
  6. Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан
Холбоотой мэдээ