Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг "гэрчийг дарамтлан сүрдүүлсэн" үндэслэлээр НЭГ сар цагдан хорихоор боллоо
НийгэмХөгжлийн банкнаас зээл авч, улмаар чанаргүй зээлдэгч ангилалд ороод буй Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг прокурорын байгууллагаас цагдан хорих санал гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд түүнийг нэг сар цагдан хорихоор болсон байна. Тодруулбал, А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг дарамталсан ...сүрдүүлсэн үндэслэл бүхий ...мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
"Капитал" банк нь Хөгжлийн банкнаас 59.5 тэрбум төгрөгийн зээлийг 2004 онд авсан бол зээлийн нийт үлдэгдэл нь 54.4 тэрбум төгрөг болоод байгаа юм.