Намаас хөөж, УИХ-н гишүүнээс эргүүлэн тат.
Улс ТөрГишүүний эрхийг нь түдгэлзүүлэх ёстой. Хулгайчид хууль дүрэм ярьж биднийг удирдана гэж бүү сана. Хөгжлийн банкны өрөө төлөөгүй гишүүдийг бүрэн эрхийг цуцлах хэрэгтэй. Иргэдээ л шулахаас өөр гавьяагүй төр засаг вэ.
Хөгжлийн банкны асуудал нь эрх барьж байгаа намын хувьд “хоолой дээр тавьсан хутга” болж байна
Хөгжлийн банкны их хэмжээний зээл энэ ондоо багтаж төлөгдөхгүйн улмаас ирэх жил төлөлт хүндэрнэ. Төлөх үүрэг хариуцлага нь төр засаг дээр ирэх аюултай болно. Энэ хүндрэл бэрхшээлийг бид давж чадахгүйн улмаас өмнөө тавьсан том зорилгуудаа хэрэгжүүлж чадахгүй нөхцөлд очиж байна. Нэг ёсондоо эрх барьж байгаа намын хувьд амласан амлалтаа биелүүлэх боломж хумигдана гэсэн үг. Бүр цаашлаад хүндэрвэл улс орноороо олон улсын түвшинд дампуурах нөхцөл рүү орохыг ч үгүйсгэхгүй. Тийм учраас бид үүнийг дотоодын ч тэмцэл ч гэдэг юмуу эсвэл сөрөг хүчинтэйгээ хийх жижигхэн улс төрийн асуудал гэж ерөөсөө харахгүй байгаа юм.
Энэ бол эрх барьж байгаа нам, өнөөдрийн эрх баригч нарт ирж байгаа хүндрэл бэрхшээл гэж харж байгаа юм. Энэ асуудал дээр олон нийт анхаарлаа хандуулах ёстой. Бусад улс төрийн намууд анхаарлаа хандуулах ёстой. Улс орноо гэсэн сэтгэлээрээ эвлэлдэн нэгдэж хамтдаа энэ зүйлийг засаж залруулахын төлөө ажиллах ёстой.
Хөгжлийн банкны 70 орчим зээлдэгчид байна. Эдгээрийг дотор нь хар цагаанаар нь ялгах зайлшгүй шаардлагууд гарч ирж байна. Зээлээ аваад төслөө хэрэгжүүлчихсэн, хэвийн төлөөд явж байгаа нэг хэсэг байна. Мөн зээлээ аваад төслөө хэрэгжүүлж байгаа ч Ковидын болон бусад хүчин зүйлээс болж, өнөөдөр зээлээ хангалттай хэмжээнд төлж чадахгүй байгаа нэг хэсэг байж байна.
Түүнчлэн зээл авчихсан төслөө хэрэгжүүлчихсэн, төлөх боломжтой мөртлөө зээлээ төлдөггүй хэсэг ч бий.
Дээрэм луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг ч байна. Бүр зээлээ авчихаад зориулалтын бусаар ашиглачихсан, хулгай хийчихсэн хэсэг бас байна.
Тэгэхээр үүнийг бид олон нийтдээ зөв ойлгуулаад, төр засгаас дорвитой арга хэмжээ авахуулахыг л бид зорьж байгаа юм. Энэ асуудал нь эрх барьж байгаа намын хувьд “хоолой дээр тавьсан хутга” болж байна шүү дээ. Тийм учраас бид энэ дээр энгийн иргэдээсээ илүүтэйгээр санаагаа зовоож, бодлоо чилээж тэмцлээ улам хурц хийхгүй болбол бид нэгд улс төрийн намын хариуцлага алдах нь байна.
Хоёрт, улс төрчдийн хариуцлага алдах нь байна.
Луйврын схем зохиогоод зээл авсан этгээдүүдийн зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй гэдэг зарчмаар ажиллана.
Боломжтой мөртлөө зориуд зээлээ төлөхгүй байгаад байгаа хэсэг гэдгийг бид илүү сайн ярих шаардлагатай. Хамаг том зээлүүд нь тэр хэсэг дээрээ төвлөрчихсөн байна. 2014, 2015 онд зээл эргэн төлөх хугацаа нь дуусчихсан байгаа мөртлөө өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байгаа.
Гэтэл үүний цаад хэд хэдэн асуудал гарч байна. Нэгдүгээрт, зээлийг нь хүү алдангитай нь Хөгжлийн банканд учруулсан хохиролтой нь хамт төлүүлье гэхээр шүүхээс анх авсан зээлээ нь тухайн үеийнх нь ханшаар бодоод төл гээд гарчихаж байгаа юм. Ингээд зургаа, долоон жилийн хугацаанд хүүгүй мөнгө ашиглачихаж байгаа юм. Энэ бол бидний яриад байгаа санхүүгийн луйвар хийдэг бүлэглэл гэсэн үг.
Эдгээр нь төслөө ном журмаар нь хэрэгжүүлээд, зээлээ төлөөд явж байгаа хэсгийг хүртэл харлуулаад байна. Миний илүү тодруулж, хэлэх гээд ярих гол зүйл бол Хөгжлийн банкны нийт зээлийн нэлээн өндөр хувийг нь луйврын схем зохиогоод авчихсан хэсэг бүлэг дээрэмчдийг бид таслах ёстой.
Ирэх жил 800 сая доллар төлөх үүрэгтэй. Зээл авсан нөхдүүд өөрсдөө өрөө төлөх ёстой. Энэ зарчим руу бид ажиллана. Тэгэхгүй бол Засгийн газар төлөх нөхцөл үүснэ. Тийм байдалд хүрэхгүйгээр л арга хэмжээг авах гэж өнөөдрийн Засгийн газар ажиллаж байна.
Луйврын схем зохиогоод зээл авсан этгээдүүдийн зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй гэдэг зарчмаар ажиллана.
Дашзэвгийн Амарбаясгалан