Н.Мөнхнасан очиж маш тодорхой тайлбар өгч байр сууриа илэрхийллээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-20 04:41:12

Н.Мөнхнасан дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.

“Өнөөдрийн хэлэлцүүлэгт ирсэн миний шалтгаан бол төрөл бүрийн оролцоотой талууд ирж эргэлзээд байгаа ард түмнийг бухимдуулаад байгаа асуудал дээр зарим нэгэн сайн хэрэгжиж байгаа төслүүд дээр төрийн байгууллагууд нь өөрсдөө бас дугарах болов уу гэж найдаад ирлээ.

Хөгжлийн банк өөрөө энэ төлөлтүүдийн хэмжээг зарлах ёстой. Түүнээс биш яг авсан зээлүүдийг нь тавиад орхичихоод байгаа юм. Монполимент группын хувьд Монцемент төслийг анх хэрэгжүүлэхдээ 2014 онд Засгийн газрын тогтоол бүхий шийдвэр гарсны үндсэн дээр бид төслийнхөө эхний 80 хувийг олон улсаас босгочихсон байсан. Тэр шалгуурыг давахын тулд маш их хэмжээний техник төсвийн судалгаа үндэслэл шинжилгээ олон улсын байгууллагуудаар хийлгэсний үндсэн дээр зээл авах нөхцөл бүрдсэн.

Ингээд үндэсний үйлдвэрлэл учраас үндэсний ямар нэгэн хөрөнгө оруулагч олох хэрэгтэй байдаг. 20 хувийг хөгжлийн банкнаас авахдаа МАК, Хөтөл цементийн шохойн үйлдвэрүүд авсан гэдэг сургаар очиж адилхан авах хүсэлтээ өгсөн байдаг. 2014 онд төгрөгөөр олгох тогтоол гарсан байдаг. Банк өөрөө олгохдоо доллараар олгосон. Бид энэ зээлийг авсан жилийнхээ дараа жилээс эхлээд зээлээ төлж эхэлсэн. Одоогийн байдлаар тухайн үеийн ханшаар нийт 126 тэрбумаас одоогийн байдлаар 118 тэрбумын эргэн төлөлтийг хүүтэй нь хамт ханшийн алдагдалтай хамт төлчихөөд байгаа.

Ханшийн алдагдал нь 30-аад тэрбум төгрөгийн зардлыг аж ахуй нэгж өөрөө үүрээд ийм байдалтай байж байгаа. Зээлийн төлөлт хүүтэйгээ нийлээд доллараар бол 50 сая доллар юм байна. Төгрөгөөр бол 118 тэрбум төгрөг. Тухайн үед ханш 1943 төгрөг байсан бол өнөөдөр ханш ямар байгааг бүгд мэдэж байгаа. Манай төлөлт яагаад өндөр хувьтай явсан бэ гэхээр тухайн үед бидэнд ханшийн эсрэг авах арга хэмжээг Хөгжлийн банкнаас санал тавиагүй.

Монгол улсад hedging бүтээгдэхүүнүүд байдаггүй. Бид нар авч чадах цорын ганц арга хэмжээ бол эргэн төлөлтөө хурдан хийх эсвэл хямд эх үүсвэртэй зээл гаднаас босгож энэ зээлийг хурдан дарах ийм арга хэмжээ авч байсан учраас 2018,2019 онуудад илүү төлөлттэй явж байсан. 2020, 2021 онд юу болсон бэ гэхээр цар тахлын үүднээс орон нутагт нийтдээ 4 удаа 200-300 хоног хөл хорио тогтоосны үүднээс үйлдвэрүүд маань зогсолт хийсэн.

Тэг зогсолт хийсэн. Энэ хугацаанд ямар ч үйлдвэрүүд төлөлт хийх боломжгүй байсан. Шалгалт нь хэр удах юм байгаан уг нь бүтээн байгуулалт эхлэх гээд 3 сард нэн шаардлагатай нэн яаралтай эхлэх хугацаа нь тулчихаад байж байгаа. Сезон нь ид эхлэх ёстой үед ийм хэцүү байдал үйлдвэрүүдэд тулгарчихаад байна. Энэ төслийг бол бид эдийн засгийн болон нийгмийн үр нөлөөг ярихаас өөр аргагүй. Энэ төслийг анх хэрэгжүүлэх шаардлага үүссэн юм бэ гэж.

Аливаа улсын аж үйлдвэрийн суурь хөгжил бол цементийн үйлдвэрүүдээсээ эхэлдэг. Энэ цементийн үйлдвэр байгаагүй бол сая хөл хориогоор ямар барилгын салбар яаж явах байсан бэ. Бид нэг ширхэг контейнер оруулж ирж чадахгүй гаалийн нөхцөл байдалтай байсан. Тэгэхэд 1 сая тонн цемент гэдгийг бодох хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл ийм том ач холбогдолтой байсан.

Хөгжлийн банк одоо үндэсний үйлдвэрүүд дээр нийтдээ 100 аад тэрбум төгрөгийн ханшийн алдагдлыг үүрүүлж байна л даа. Энэ ханшийн алдагдлыг бид нэг ёсондоо үүрч байгаа шалтгаан нь барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж стандарын цементээ оруулж ирсэн. Хоёрт бид үнийг тогтвортой байлгасан. Бусад бүх барилгын материалын үнэ 200 хувиас дээш өссөн байгаа.

Тээврийн зардал өссөн байгаа. Өнөөдөр бид хил гаалиа нээсэн байсан ч гэсэн цементээ бид Эрээнээс оруулж ирэхэд тээврийн зардалтайгаа нийлээд бараг 400 мянган төгрөг/1 тонны үнэ зардлаар оруулж ирэх нөхцөл байдал үүсэхээс үндэсний үйлдвэрүүд урьдчилсан сэргийлж өнөөдөр цементийн үнэ ойролцоогоор, дунджаар 196 мянган төгрөг байгаа.

АТГ-аас эхний ээлжинд энэ үйлдвэр үнэхээр баригдсан юм уу, зарцуулалт нэг ч төгрөг дутаагүйгээр үүндээ зарцуулагдсан уу гэсэн баримт материалыг бүрдүүлээд явж байна. Олон жилийн өмнөх процесс учраас бид энэ бүх материалыг бүрдүүлээд явж байна. Та бүхэн чөлөөтэй манай Монцемент үйлдвэр дээр очоод танилцаж болно. Ямар бүтээн байгуулалт улс эх оронд хийгдээд явж байгаа гэдгийг. Мөн 22-ийн товчоон дээр байдаг боловсруулах үйлдвэр дээр очоод танилцаж болно.

Бид маш их олон улсын судалгаа шинжилгээ, олон улсаас эхлээд хөрөнгөө босгочихсон ийм шалгуураа давж байж бид хамгийн сүүлд Хөгжлийн банкнаас 20 хувьд нь зээл авсан. Гадуур яваад байгаа янз бүрийн хүснэгтүүд байх шиг байна. Төгрөгөөр болон доллараар хэлье. Төгрөгөөр бол нийт зээлийн төлөлт маань Монцемент төслийн хувьд 49 сая доллар. Энэ нь төлөгдсөн үеийнхээ ханшаар бол 118 тэрбум төгрөг. Хүү нь орсон төлбөр.

Ковидийн нөхцөл байдал, барилгын салбарт үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээлүүд ямар зүйлс тулгараад байна гэдгийг бид ярилцаад үүнийгээ яаж арилгах вэ үйлдвэрлэгчдээ яаж хамтарч ажиллах вэ гэдэг шийдлийг яриад ирлээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд 4 удаагийн хөл хорионы улмаас үйлдвэр бол 300 хоногийн тэг зогсолт хийсэн байх жишээтэй. Түүхий эдийн барааны үнэ хил гааль хаагдсантай холбоотойгоор 200 аас дээш хувь өссөн байх жишээтэй.

Барьцааны хувьд Хөгжлийн банкин дээр манайх шиг хангалттай барьцаатай газар байдаг юм уу бүү мэд би хэлж мэдэхгүй байна. Манай зээлийн хувьд Монполимент группын оффисын барилга байдаг. Дараагийн хоёр үйлдвэр, бусад явах механизм экскаватор юу байдаг юм бүгд нэлээн зүйлс бий. Хөгжлийн банк маань байнга барьцаа хөрөнгө тоолж аудит хийж ирсэн. Нийт санхүүжилтийн 20 хон хувьд Хөгжлийн банкны 65 сая долларын зээл олгогдсон байгаа. 80 хувьд нь Европын Сэргээн Босголтын банкны болон Монполиментийн өөрсдийн санхүүжилт байдаг.

Олон улсын зах зээлээс хөрөнгө босгож оруулж ирж үндэсний үйлдвэрлэл хөгжихөд барьцаа хөрөнгө хэрэгтэй болдог. Үндэсний том бүтээн байгуулалт дээр Засгийн газар оролцохоос өөр аргагүй байсан. Энэ зээлийн хувьд барьцаа хөрөнгөн дээр Хөгжлийн банкин дээр бас нэг том юм нь 200 жилийн нөөцтэй шохойн чулууны орд маань байгаа. Ингээд бид тухайн үед хөрөнгө хувиарлалт хийнэ шүү дээ. Хэнд нь ямар барьцаа өгөх үү гээд. Европын банк бол үйлдвэрээ барьцаалах санал тавьсан. Шохойн ордоо бид Хөгжлийн банкинд барьцаалах шийдвэр гараад Хөгжлийн банк ТУЗ-аараа ороод зөвшөөрөөд явсан.

Энэ үйлдвэр маань 200 жилийн туршид ажиллах нөөцтэй ингэж баригдсан үйлдвэр юм. Надаас ч цааш байна чамаас ч цааш байна. Энэ бол үндэсний эрх ашгийн аюулгүй байдлын барилгын салбарт маш их хувь нэмэр оруулсан төсөл байгаа”.

Холбоотой мэдээ