Зеленскийгийн хувьд яг одоо л ...

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-20 14:42:58
Зеленскийгийн хувьд яг одоо л Вашингтоны дохиураар, барууны хэвлэл мэдээллийн хүчээ авсан дэмжлэг амьд байгаа дээр Донецк, Луганскруу халдаж дайн өдөөхгүй хугацаа алдах юм бол, Минскийн хэлэлцээрийг гүйцэтгэх хариуцлагад унах болоод байна. 
Макрон, Шольц нар Минскийг биелүүлэхийг Зеленскийд үүрэгдэн шахсан болохоор энэ хүнд нөхцлөөс ганц гарах гарц нь Донбассруу уулгалж Оросыг өдөөн хатган дайнд чирч оруулангаа өвгөн Байдены хүслийг гүйцээх явдал бололтой.
Дампуурах дөхсөн эдийн засгийн хүнд асуудлуудаас ард түмнийхээ анхаарлыг холдуулж, дайн дажингаар сүржигнэхгүй бол рейтинг нь унаж дууслөө, ядаж байхад бас 
Хэрэв Москваг ингэж ямар нэгэн байдлаар дайнд татан оруулж дөнгөвөл, (дайнд ч биш, дажин байхад л хангалттай ба, ер нь оросууд аль нэг зэвсэгт мөргөлдөөн маягийн алдаа л гаргавал) Америкийн санкцууд шалтагтай болж Хойд Урсгал 2-ыг бүр мөсөн булшилж Занарын үнэтэй хийгээрээ тэд Европын зах зээлийг монопольдох бололцоотой болох юм. 
Ардчилал гэсэн нэрийн ард дандаа сайн юм байдаггүй, бас үүн шиг асар том мөнгө, санхүү, бизнесийн бохир эрх ашиг далдлагдсан байх..,
 Мөн автократ төр дандаа муу байдаггүй, бас шударга үнэний талд зогсдог юм.

Холбоотой мэдээ