Мөнхнасан: Өнөрцэцэг тасралтгүй 3 жил миний ээж, гэр бүл, үр хүүхэд, хамт олныг гүтгэж байна.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-23 04:48:38

Хөгжлийн банкны зээлийн асуудлаас болж Зариг.мн сайт болон Монполимент компаний Гарамжав ба түүний охин Мөнхнасан нарын хооронд бие биендээ тайлбар хийх, мэтгэлцэх асуудал үүсээд хэсэг хугацаа боллоо.

Зариг сайтын Өнөрцэцэг ийн бичсэн байсан юм.

“Мөнгө байхад шударга ёс нэхээд нэмэргүй байгааг Соронзон, Гарамжаваас харж байгаа биз. Зээлээ төл гэхээр би үйлдвэрлэгч, хууль бусаар хөрөнгөжих тухай ярихаар би багш.”

Мөнхнасангийн хувьд үүнд нь дараах хариултыг барьжээ.

“Мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлч хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн ухаан, геополитик зэрэг олон талын мэдлэгтэй, зөв төлөвшилтэй байж нийгэм, улс орныхоо түүчээ болдог. Олон улсын жишиг нь ч тийм шалгууртай байдаг.

2019 оны 7 дугаар сараас эхлэн миний ээж, манай гэр бүл, үр хүүхэд, хамт олныг илт худал зүйлсээр гүтгэх, доромжлох, 3аналхийлэх зэргээр цахим орчинд тасралтгүй 3 жил өдөр бүр мэдээллийн хvчирхийлэл хийж яваа Н.Өнөрцэцэг хэмээх эмэгтэйн үйлдлийг Монгол Улсын гурван шатны шүүхээс нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасанг тогтоож, няцаалт залруулга хийж, цахим орчноос утсгахыг үүрэг болгосон шийдвэр гарсан байдаг.

Тэрээр одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй огт худал мэдээллээр үргэлжлүүлэн гүтгэн доромжилж, 3аналхийлсээр байна.Сэтгүүлч мэргэжлийн нэр төрөө эрхлэмлэн буруу ташаа мэдээлэл гаргасан бол засаж залруулахын төлөө бичсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай байхыг шаарддаг. Сэтгүүлчийн хувийн өш хонзонгоос нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх ёстойг эрхэмлэж баримтыг санаатайгаар мушгин гуйвуулж бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаан олон түмний мэдэх эрхэд халдахгүй байх ёс зүйн зарчимтай.

Гэтэл сэтгүүлч нэрээр харлуулах зорилго санаагаа халхавчилж, мэдээлэл түгээх давуу байдлаа ашиглаж, цахим хvчиrхийлэл олон зуун давтамжтайгаар үйлдэж, манай гэр бүлийн эсрэг санаа зорилготойгоор нийгэмд зохиомол жигшил төрүүлэхэд улайрч байгаа нь илт болжээ. Дашрамд хэлэхэд Хөгжлийн банкнаас нийт 73 төсөл зээл санхүүжилт авсан.

Монполимет группийн хэрэгжүүлсэн Монцемент цогц үйлдвэрийн төсөл 2015-2020 хүртэл 118.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байхад огт төлөөгүй мэтээр бусад төслүүдээс онцлон харлуулах гэж оролдсоор байна. Мөн Монцемент үйлдвэрээ улсын комисст хүлээлгэн өгөөгүй гэж илт худал мэдээлжээ. Монцемент цогц үйлдвэр, 2016, 2017, 2019 онуудад улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд авах тухай дүгнэлтээ гардан авч, барилгын материал үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажилладаг.

АТГ Хөгжлийн банкны нийт 73 төслийг нийтэд нь шалгаж байхад мөнгө угаасан гэх илт худал мэдээлэлийг санаа зорилготойгоор дахин дахин түгээж байна. Монцемент төслийг Гэрчийн статустай дуудсан төдийгүй зээлийн зарцуулалтыг үнэн зөв бодит баримтуудтай нь шалгуулсан болно.Мөн Ээж маань зээл авах үед улс төрийн албан тушаалтай байгаагүй.

Хөгжлийн банкны хувьд олон улсаас 80% санхүүжилтээ аль хэдийнээ босгоцон ийм байгаль орчинд ээлтэй шинэ технологитой төсөл тухайн үед байгаагүй.Зээлийн хувьд төгрөгөөр бол 20%-н хүүтэй зээл” гэсэн юм.

Харин Өнөрцэцэг сэтгүүлч үүнд мөчөөгөө өгсөнгүй бас хариу барьжээ.

“Баримт байхад л гүрийдэг аймар компани, та нар баримтад итгэдэг биздээ, анхааралтай нэг хараарай. Эхлээд төлнө гэдэг, сүүлдээ төлөхгүй гэж шүүхдээд хөөн хэлэлцэх хугацаагаар маргаанаа хаалгадаг тийм л зальтай, аргатай компанишдээ. Баримт нэг: Монголбанканд 10 тэрбумаа төлнө гээд Ц.Гарамжав гарын үсэг зурж өглөгөө хүлээн зөвшөөрсөн тооцоо нийлсэн акт.

Баримт хоёр: Монголбанк 10 тэрбум төгрөгөө авах ёстой гэдгээ ЦЕГ-ын мөрдөн байцаагчид мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг.Баримт байхад лефтний шүүгчдийн нэг болох оцогнодог Баасанцогтоос мөнгө аваад ажлаасаа халагдсан Хан-Уулын шүүгч Б.Мөнхбаяр Монполиметыг хамгаалж алх цохисон. Би давж заалдсан байгаа, Ц.Гарамжав ч надаас уучлалт гуйх шийдвэр гарсан байгаа шүү!!! Шүүхийн процесс дуусаагүй байгаа” гэв.


Холбоотой мэдээ