Камбожийн ’Lower Sesan 2’’ далан оршин суугчдад хүндрэл учруулж байна
Дэлхий‘’Lower Se san 2’’ далан Азийн хөгжлийн банкны судалгаанд үндэслэн Хятад, Камбожийн засгийн газрын хамтын хөрөнгө оруулалтаар баригдан 2018 онд ашиглалтад орсон. Жилд 400 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү далан бүс нуттаа эрчим хүчээр хангах, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилготой боловч ашиглалтанд орсон цагаасаа нутгийн иргэдэд саад бэрхшээл үүсгэсээр байна.
Далан Se San голын эргээр нийт 86 орчим тосгоны 38,000 иргэд түүн дотор олон тооны уугуул иргэд олон үеийн турш амьдарч ирсэн бөгөөд тэдний хоол хүнс гол эх үүсвэр болох загасны амьдрах орчинг сүйтгэж эдгээр иргэд шилжин суурьшихаас өөр аргагүй байдалд хүрээд байна.
Засгийн газраас нөхцөл байдалтай холбогдуулан шилжин суурьших төлбөр өгсөн боловч энэ нь хангалтгүй байгаа талаар иргэд ярьж байна.
Далан байрладаг орон нутгийг хөгжүүлэх арга барилаатайлбарлая. Засгийн газар амьдрах орчныг сайжруулж, газартариалан эрхлэх газар олгодог. Өмнө нь оршин суугчидзагас барин амьдардаг байсан. Тиймээс бид шинэ нийгэмбайгуулж сургууль, эмнэлэг бүх зүйл бий болсон. Оршин суугчид засгийн газраас үйлчилгээ авч тэдний амьдралхамаагүй дээр болсон.
Шинэ газар хуучин шиг тайван биш байна. Энд амьдархадхэцүү байна. Манайд хоол унд олоод амьдрах газар тийм ч их байдаггүй. Бид аюулгүй тайван амьдармаар байна.
Зарим хүмүүс Камбожийн хөгжлийн эсрэг санаатай байдаг. Олонхийн хувьд бидэнд эрчим хүч хэрэгтэй. Манайүндэстэн иргэний дайнаас дөнгөж сэрсэн болохоор эрчимхүч их хэрэгтэй. Энэ нь бид хөдөө орон нутагт амьдарч буйиргэдийн амьжиргааг сүйтгэж байна гэсэн үг биш, харин тэрнутагт амьдарч буй хүмүүсийн амьжиргааг сайжруулжбайна.
Миний хувьд санал болгож буй нөхөн олговорт сэтгэлхангалуун бус байдаг. Учир нь далангийн ус миний будааныталбай болон тосгоныг үерт автуулсан тул би энэ нутгийгорхих ёстой гэж шийдсэн.
Далан олон иргэдэд нөлөөлсөн ч Камбожийн засгийн газарзохих хүмүүст нөхөн олговор өгөөгүй. Төрийн зарим нөхөнтөлбөрийг өөр хүмүүс авсан тул гамшигт өртсөн тосгоныоршин суугчдад маш хэцүү байдаг. Камбож хүсвэл энэасуудлыг амархан шийдэж чадна. Камбожийн ард түмэнтийм ч зөрүүд биш, нүүх боломжтой байсан бол нүүхбайсан. Гэвч Засгийн газарт тэдний асуудлыг шийдэх зөвстратеги алга.
Эх сурвалж: А24 агентлага