Ковид-19 цар тахлаас болж Тайланд улсад заанууд өлсөж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-25 07:24:01

Тайландын заануудын холбооноос гаргасан судалгаагаар Тайландад  аялал жуулчлалын чиглэлээр ажиллах 3,700-3,800 заан байгаа бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал, COVID-19 тахлын улмаас бараг бүгдээрээ ажилгүй болсон байна.

Заан бүр 2000-5000 кг жинтэй байхдаа жингийнх нь 10%-тай тэнцэх хэмжээний хоол иддэг

Sansiri Public Company Limited компанийн захирал Сретта Тависин тускомпанийн Чианг Май мужийн Сан Кампхаенг дүүргийн 70 рай хоосон газрыг нутгийн иргэд зааныг тэжээхийн тулд Напиер өвс ургуулах санааг гаргажээ

Энэ санаа нь ЧиангМай дахь олон байгууллагакомпаниудыг хоосон газар нутгаа өгөх эсвэл заануудад хоол хүнс хандивлах ажилд түлхэц өгсөн

Гэсэн хэдий ч Зааны холбооноос эдгээр зааныг Тайландын үндэсний баялаг гэж үзэхийг засгийн газарт уриалж байхад энэ бүх 2 жилийн хугацаанд засгийн газраас дэмжлэг үзүүлээгүй хэвээр байна.

• Притонг Сингхонпитак - Напиерийн тариалангийнажилтан;

Бид өвсийг арчилж ургуулж байнаДараа нь бид ачааны машинд ачижзаан хамгаалах газарт хүргэх болно

 

• Терпат Трунпракан – Тайландын заануудын холбооныерөнхийлөгч

Тайландад байдаг 3800 зааны ихэнх нь аялал жуулчлалын дугуйлан өссөн

Манай улс хөл хорионд ороод 2 жил болж байгаа тул заан тэжээгчид орлогогүй болсон

Бараг өдөр бүр эсвэл ээлжлэн заан өвдөжүхэж байна гэсэн мэдээлэл бидэнд ирдэг.

 

• Гантонг Лертвонграттанакул – Заан тэжээгч

Манайд 10 гаруй заан байдаг

Одоо би эххүүхэд гэсэн 2 зааныг асарч байна

Одоо би ургуулсан өвсөө хурааж байна

Ган болж байгаа болохоор өвс хүрэлцэхгүй байна.

 

• Пермпонг Савигун – Патара зааныг хамгаалах төслийн менежер 

Бид бие биедээ тусалжзаануудад анхаарал тавьж байна

Бид зааныг тэжээх зүйлс байгаа эсэхийг хайж ой руу олон явдаг. Жуулчид ирээсэй гэж бодож байна

Хэрэв жуулчид ирвэл бид олсон орлогоороо хоол хүнс авч чадна.

 

• Терпат Трунпракан – Тайландын заануудын холбооны ерөнхийлөгч

Заан бол манай улсын том баялаг тиймээс бид тусалж халамжлах хэрэгтэй

Тиймээс эдгээр 3800 гаруй зааныг Тайландын нэг хэсэг гэдгийг манай засгийн газар мартажүл тоомсорлож болохгүй.


Холбоотой мэдээ