Жүжигчин Робин Уильямс амьдралын талаар хэлсэн үгнүүд.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-02-27 06:24:05

Жүжигчин Робин Уильямс 2014 онд ертөнцийг  орхин одсон.

Гэхдээ түүний авьяас, ухаан, хошигнол мөн дэлгэцнээ мөнхрөн үлдсэн дүрүүд нь бидний сэтгэл зүрхэнд үүрд үлджээ. Бид Робин Уильямсын авьяас чадлыг биширч дуусахгүй. 

Өнөөдөр амьдралын талаар хэлсэн түүний мэргэн үгнүүдийг нь эргэн дурсахыг хүслээ. 


1. Зөв хүн сонгож байгаарай “Урьд нь би амьдралдаа орь ганцаар үлдэхийг маш муу зүйл гэж бодож байлаа. Тэгсэн үгүй ажээ. Амьдралын хамгийн муу зүйл – хүмүүстэй цуг байгаа боловч ганцаардлыг мэдрэх юм байна”   

2. Хэн нэгний инээмсэглэлийн цаана юу байгааг харж сураарай “Хамгийн гунигтай хүн л эргэн тойрноо аз жаргалтай болгохыг хичээдэг гэж би боддог юм. Өөрийгөө ямар ч хэрэггүй гэдгээ мэдрэхийг тэд сайн ойлгодог – тийм л учраас хэн нэгэн өөр хүн тэрхүү мэдрэмжийг бүү мэдрээсэй гэж тэд хүсдэг”.   

3. Ямар ч бүтэлгүйтэл – амьдралын үнэтэй сургамж болно “Чамд хүнд хэцүү үе тохиолдоно, чухам тэр чинь л урьд нь анхаарал хандуулж байгаагүй зүйлээрээ оролдож эхлэх түлхэц болох юм”. 

4. Юуны түрүүнд таны дотоод шүүмжлэгч юу гэж байгааг сайтар сонсоорой “Таны тухай таагүй зүйл бичсэн нийтлэл уншихад мэдээж хэцүү байна. Хэн нэгэн яг л таны зүрх рүү хутга шааж байгаа юм шиг. Гэхдээ би өөрөө өөрийнхөө хамгийн хурц шүүмжлэгч нь”.   

5. Санаа зовохоо больж үз “Хэтэрхий их санаа зовох хэрэггүй, гуйж байна. Эцсийн эцэст энэ дэлхий дээр бидний хэн нь ч мөнх үлдэхгүй шүү дээ. Амьдрал харвасан сум шиг л өнгөрнө. Сэтгэлээр унасан бол зуны тэнгэрийг хар, шөнийн цагаар шагай цацсан мэт харагдах оддыг ширт” 

6. Амьдрал 50 наснаас эхэлнэ “Би 30 нас хүрээд л идэр насны хямралд орсон. 50 хүрээд ямар сайхан юм бэ гэж бодож эхэлсэн юм. Яг л амьдрал эхэлж байгаа гэдэг утгаараа шүү дээ. Бүх зүйл хүссэнээр явна, амьдрал тэмцэл байхаа больж эхлэх тэр л мөч эхэллээ”. 

7. Заримдаа зөв шийдвэр хэдэн зуун алдаанаас бүтдэг “Зөв – олон буруугаас үлдсэн цорын ганц нь юм”     

8. Өөрийнхөө сонголтонд бүү харамсаж бай “Кино гараад бүтэлгүйтвэл би өөрөөсөө асуудаг юм “Чи яах гэж үүнийг хийсэн юм бэ?” Гэхдээ эцэст нь би огт харамсдаггүй, яагаад гэвэл би гайхалтай сайхан хүмүүстэй танил болсон байдаг. Үүний төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй нь ойлгомжтой болоод ирдэг юм”.   9. Хэн ч төгс биш, гэхдээ бие биедээ төгс байж болох юм “Анд нөхөр минь, чи төгс биш, чиний хэрэггүй айдсыг үлдэн хөөхийг надад зөвшөөрөөч: чамтай учирсан бүсгүй ч бас төгс биш. Хамгийн гол асуудал нь та хоёр бие биедээ төгс байж чадах уу л гэдэгт байгаа юм” 

10. Завсарлага авахаас бүү ай, тэгээд эргээд өөдөө яв “Та үргэлжлүүлж ажиллахгүй бол хүмүүс таныг мартана гэдэгт өөрийгөө бүрэн итгүүлжээ. Энэ бол аюултай. Хэзээ хойно нь та буруу байж гэдгээ ойлгоно. Үнэн хэрэгтээ, хэрвээ би завсарлага авбал хүмүүс намайг үгүйлж эхэлдэг юм”.   

11. Уран сэтгэмжээ хөгжүүл “Уран сэтгэмж өөрөө төрөн гардаг. Би айлын ганц хүүхэд, тиймээс амьдрахын тулд уран сэтгэмж надад зайлшгүй хэрэгтэй байлаа”.   

12. Хамгийн чухал зүйлээ үнэлж сураарай “Энэ Ертөнцөд би өөрөө ямар үнэтэй болохыг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би зарим нэг хүмүүсийг аз жаргалтай болгож чадсан. Үүнийг мэдэж байгаа цагт би баян хүн, надад үүнээс илүү зүйл огт хэрэггүй”.

13. Суралцахаа зогсоож болохгүй “Суралцах зүйл хэзээ ч тасрахгүй, эргэн тойрон сонирхол татах юм их байна. Заримдаа алдаа хүртэл гайхалтай санагддаг гээч”.   

14. Их харилцаж, бага бичиж бай “Твит уу? Энэ зүйл харилцааг алж байна. Таны утсан дээр гарах хүмүүсийн гэрэл зураг эсвэл захидлууд нь дургүй хүргэмээр санагддаг уу? Тэд тантай харилцахаар дөхөж ирсний дараа тэдний утсан дээр улаан гэрэл анивчиж эхлэхийг та анзаарна”.   

15. Таныг өөрөөр тань байлгаж байгаа зүйлийг хайрлаарай “Танд галзуурлын өчүүхэн оч л бий. Тэрийгээ дэмий зүйлд хамаагүй бүү үрээрэй”.


Холбоотой мэдээ