Ичих булчирхай байхгүй луйварчид!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-27 04:59:59

Хөгжлийн банкны зээл бүрийн ард АВИЛГАЛ байх нь гарцаагүй юм бнаа! 

Эрэлийн Эрдэнэбат:

Монголын хамгийн баян хүн ч худалдаж авахааргүй байшингийн хана хийснээ, улс авахгүй байгаам чинь яахын, 4 жил ажилласангүй чадахгүй гэв. 

Ямар ч өрсөлдөх чадваргүй, ямар ч ашиггүй хуучин тоноглолууд будаж угсарснаа үйлдвэр гэх. 

Үйлдвэрээ 70 тэрбумд боссон гэх атлаа бодит үнэлгээ 15 тэрбум орчим сонсогдсон. 

Мөнгөө элдвийн юм руу хийсэн. 

Казинод сая саяар тоглосон яриа ч бий. 

Марзан нь энэ үйлдвэр Германы Комерз банкны барьцаанд. 

Өөрөө юу ч байхгүй,  хов хоосон, гадна дотны банкинд ажилладагүй үйлдвэрээ барьцаалаад хэдэн зуун тэрбумын өртэй! 

Оюунбат:

Яс боловсруулна гэж 25 тэрбум авснаа 2 тэрбумын цех угсарсан.

Мөнгөө үнэт эдлэл, Beneton-ы татан авалт, Идэрээ подкастад төлөх жишээний, юүүүю.

Бас ковидын нэр бариад бүтээн байгуулагчийн дүрд хувирчихжээ. 

Бямбацогт гишүүн:

Баруун бүст цемент нтр хийнэ, Эрдэнэбүрэнгийн станцын бетон цементийг хангана гэснээ мөнгө хүрсэнгүй гэв.

Төрийн мөнгөөр үйлдвэр хийгээд төрд бүтээгдэхүүнээ шахаад, үнэгүй үйлдвэртэй болно гэнэ, юүүүю энэ юу вэ? 

Энэ Хөгжлийн банкны зээлдэгчид доллар 1800 байхад авсан зээл, ханшийн алдагдал төлөхөд хүнд байна!бараг чадахгүй гээд байгаам бишүү? Бид валютын зээлээ валютын тухайн үеийн ханшаар л төлдөг, тэд ч тэгэх ёстой.

Аягүй бол өршөөх нь ээ, барьцах юм шүү. 

Арай арай. 

Бүх хөрөнгийг хураагаад дуудлагаар худалдаад, хуулийн хариуцлага хүлээлгэ! 

Ичгүүргүй луйварчид юмаа.


Холбоотой мэдээ