Төслийн хүрээнд ОХУ-ыг "Украины эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоож, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Украины нутаг дэвсгэрээс бүх цэргийн хүчээ нэн даруй, бүрмөсөн, болзолгүйгээр гаргах, мөн Украины зүүн хэсэгт орших салан тусгаарлагч хоёр улсыг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрснөө цуцлахыг шаардаж байгаа юм.
Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг 15 гишүүний санал хураалтын дүнгээр баталдаг бөгөөд АНУ, Их Британи, Франц Герман зэрэг 11 улс дэмжсэн бол БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг улс түдгэлзсэн юм. Харин ОХУ хориг тавьжээ. Улмаар төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүнтэй чуулганаар хэлэлцэх төлөвтэй байна.
ОХУ-ын НҮБ-д суугаа Элчин сайд Василий Небензя уг төслийг дэмжээгүй Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлж, дэмжсэн гишүүдийг “Оросын эсрэг үзэлтэй” гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: Reuters