Энэ бүхэнд мөн л та нар буруутай шүү !!!

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-01 10:51:43

Германы бүндестагийн гишүүн Пётр Бистроны хэлсэн үг 

- Та бүхэн тэгээд юунд хүрэв ?  

Германы канцлер та нөлөөлөлийн хүрээ нь тэлж эхэллээ гэж хэллээ . 

Яг хэний хүрээг хэлж байгаа юм бэ ? НАТО -гийн л хүрээ Оросын хил рүү хөдөлсөн шүү дээ ! 

НАТО л Оросын хил рүү хөдөлсөн .Тэгээд үүний үнэ цэнэ юу байв ? 

Яг одоо Украин , Орос залуучууд амь үрэгдэж байна !  

Геополитикийн хувьд та нар Оросыг Хятадын гарт хөөж орууллаа шүү дээ .  Орос бол үргэлж Европын улс байсан харин та нар Хятадын тэвэр лүү түлхлээ . Анхааруулаагүй шүү дээ л гэж битгий хэлцгээгээрэй . 

Оросууд 15 жилийн өмнө анхааруулж байсан шүү дээ . 

Тэр үед Путин яг энд  Германы Бүндестагийн байранд үгээ хэлж та нар алга ташицгааж байсаан . 

Дараа нь тэрээр 2007 онд бид бүхэнд бүх Европын хамтын аюулгүй байдлын төслийг танилцуулхад харин та нар үгүй гэцгээсэн биз дээ ? 

Сарын өмнө гэхэд л Германы генерал та нарт энэ тухай сануулхад  тэгсэнийх нь төлөө та нар түүнийг халсан .

Та нар бүхий л анхааруулгыг  үл тоомсорлож ирлээ . 

Түүний чинь үр дүнд Европд дайн гарлаа !

Энэ бүхэнд мөн л та нар буруутай шүү !!!

2022-02-28 .

Германы бүндестагийн хурал дээр парламентийн гишүүн Petr Bystron .

Холбоотой мэдээ