Германы Бундестагын гишүүн Сара Вагенкнехт хатагтай: ОХУ, Украйны мөргөлдөөний талаар ярьж байна.

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-02 01:04:36

Германы Бундестагын гишүүн Сара Вагенкнехт хатагтай:                                          

ОХУ, Украйны мөргөлдөөний талаар ярьж байна. 

Тэрээр хэлэхдээ:

ОХУ-ын ерөнхийлөгч ноён Путин анх гарч ирэхдээ л Европтой эв найрамдалтай орших хүсэл илэрхийлж байсан.

Үүнийгээ батлаж зэвсгээ хорогдуулж, хил, зах зээлээ нээж их юм хийсэн.

Маш их хичээсэн.

Гэтэл НАТО улам л хилээ тэлж зэр зэвсэг, пуужингаа бүүр ОХУ-ын хилд тулгаж байрлуулах гэж хичээсэн.

Яг ийм асуудал 1969 онд Карибын тэнгист болж, Куба дээр ЗХУ цэргийн бааз байгуулах гэсэн гэж АНУ дэлхийн 3р дайныг эхлүүлэх шахсан.

Яагаад ийм юм бэ?

Өөрөө хилээ тойруулаад хэнийг ч ойртуулахгүй гэснээ ОХУ-ын хилд болохоор пуужингаа тулган байрлуулна гэдэг?

Мөн саяын үүсээд байгаа нөхцөл байдлын үед Байден шууд хэлж байна:

"Умардын Урсгал2" газын хоолой, проектыг булшилна гэж.

Хэн түүнд тийм эрх өгсөн юм?

Европын дотоод хэрэгт яагаад ийм бүдүүлэг оролцох гээд байгаа юм?

Учир нь АНУ өөрийнхөө өндөр үнэтэй газыг Европд шахах сонирхол нь биш гэж үү?

Энэ бүх юм??? Европ тэнэглэхээ больж өөрийнхөө эрх ашгаа бодох хэрэгтэй! 

ОХУтай бид сайн түнш байх ёстой! гэлээ. 



Холбоотой мэдээ