Дулааны алдагдлыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-02 02:11:54

Монгол улсын Засгийн газар агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг зарлаж, агаарын бохирдлыг бууруулах гарцыг олоход идэвх санаачлага гаргаж ажиллаж эхэлсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болох утааг багасгахад, гэр хорооллын айл өрхүүдийг түлшний хэрэглээг бууруулж, дулаан алдагдлыг багасгах нь асуудлыг шийдэх гол алхмын нэг юм. “Жэрэс олон улсын төрийн бусбайгууллагын хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл” төсөл 2018 оноос эхлэн Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлсэн. Төслийн эхний шатанд гэр хорооллын 1000 өрхийн дулаалгын асуудлыг шийдвэрлэж, Улаанбаатар хотын хэмжээнд 3000 тонн нүүрс хүчлийн хийг бууруулж, 800 тонн нүүр хэрэглэхээс сэргийлж чадна гэсэн зорилтдоо бүрэн хүрч, төслийн дараагийн шатыг хөдөө орон нутгийн айл өрхүүдийг илүү хамруулахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжүүлэх явцад ковидоос хамааралтай барилгын материалд хомсдол үүссэний улмаас Хятад улсаас импортоор авдаг байсан хөөсөнцөр дулаалгын үнэ өссөн.Барилгын материалын үнийн өсөлт нь өөр дотоод бололцоогоо ашиглахаас өөр аргагүй байдалд хүргэж байнаТэд хөөсөнцөрийн оронд монгол хонины ноосон дулаалгыг ашиглаж эхэлсэн байна. 

• Б.Амарзаяа, Дулаан шийдэл төслөөр дулаалга хийлгэсэн айлын эзэгтэй

Манайх Дулаан шийдэл төсөлд хамрагдаад байшингаа дулаалуулсан байгаа. Өмнө нь 6х8 хэмжээтэй байшин маань маш хүйтэн байсан. Халаалт маш их шаардлагатай, өдөрт 5-6 удаа 2 зуухаар халаадаг байсан. Төсөлд хамрагдаад байшингаа дулаалуулснаас хойш манай өдөртөө 1 удаа л халаадаг болсон. Эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй. 6 удаа халаадаг байснаас 1 удаа халаадаг болохоор маш их өөрчлөлттэй, тав тухтай орчинд амьдрах болсон. Дээрээс нь өвөл болохоор манай хүүхдүүд хүйтэн орчинд маш их ханиад хүрдэг байсан. Дулаан шийдэл төслийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.

• Б. Мөнхбаяр, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал

Төслийн эхний шатанд бид Монголд ямар төрлийн байшингууд байгаа талаар судалгаа хийсэн. Түүн дээрээ дүгнэлт гаргаад, дулаалгын технологи, шийдлүүдийг боловсруулсан. Тухайн үед барилгын зах зээл дээр гол хэрэглэгдэж байсан дулаалгын материал бол хөөсөнцөр, эрдэс хөвөн байсан. Ковидоос хамаарч, хангамж, тээвэрлэлтэд асуудал үүссэн. Нэн ялангуяа Хятад улсаасхамааралтай гол түүхий эд болох хөөсөнцөр байсан. Хөөсөнцөр нь хил хаагдахаас өмнө нь хамгийн хямдхан дулаалгын материал байсан. Харин барилгын материалын хомсдол үүсээд ирэхээр  хөөсөнцрийн үнэ нь 3 дахин өссөн. 3 дахин өссөн учраас өөр төрлийн материалууд хайх шаардлага гарсан. Барилгын материалуудын хувьд нэг хэсэг нь Хятад нөгөө хэсэг нь Оросоос авдаг байсан. Тийм учраасОросоос илүү чанартай бараа бүтээгдэхүүн илүү ихээр орж ирэх нөхцөл бүрдсэн. Нөгөө талаас үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнүүд зах зээл дээр гарч ирэх нөхцөл бүрдсэн. Үүний хамгийн том жишээ нь хонины ноосон дулаалга байна. Өмнө нь бол өртөг өндөр гэдэг шалтгаанаар хонины ноосыг ашигладаггүй байсан. Өнөөдрийн нөхцөл байдлаас үүдээд хонины ноосон дулаалга бол маш боломжит сонголтын нэг болсон. 

Kвэнтин Мурроу (Quentin Moreau) Жэрэс ОУТББ-ын төв азийн бүс хариуцсан захирал

Тэгэхээр төслийнхөө дараагийн шатны ажлаа энэ хавраас албан ёсоор эхэлнэ. Бид үйл ажиллагааныхаа хувьд зөв тогтолцоог бий болгохын тулд илүү том зургаар харж, зээлийн шугамд суурилсан зах зээлийн шийдлүүдийг өргөжүүлэхээр зорьж байгаа. Бид газар зүйн байршлын хувьд Улаанбаатар хотыг төв хэсгээ болгон төслөө үргэлжлүүлэхийг хүсэж байгаа.  Харин бусад аймгуудыг сонгон авч төслөө хэрэгжүүлэх боломжттой эсэхийг судалж байна. Хойшдоо бид олон нийтэд чиглэсэн илүү энгийн шийдлийн компанит ажлыг үргэжлүүлж, тэдгээрийг төрийн бодлогыг сурталчлахад ашиглахыг хүсэж байна.


Холбоотой мэдээ