Малчид өвлийг өнтэй давлаа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-02 12:30:08

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам  жил болгон малын өвөлжилт хаваржилтын ажлыг зохион байгуулдаг бөгөөд  67.7 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах    зохион байгуулалтын арга хэмжээ авжээ. 

Мөн 2021 оны намар малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулсан ба Эдийн засгийн эргэлтэнд оруулах малын тоо хэмжээг  16.7 сая толгой мал гэж тооцоолжээ. 

Монгол орны мал аж ахуйн өвөлжилтийн байдал, хаваржилтын байдал тогтвортой байгаа ба гол үндэс нь цаг агаарын таатай нөхцөл мөн  улсын хэмжээнд бэлтгэсэн өвс тэжээлийн хангамж  харьцангуй өндөр байгаа учраас мал харьцангуйгаар  тарга хүч сайтай орж малын зүй бус хорогдол  багассан гэж Яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэллээ. 

Өмнөх өвөл малдаа ч, малчдад ч хүнд байсан харин энэ өвөл сайхан өвөл боллоо. 

Одоо мал төллөж эхэлж байна гэж малчин Очир  хэлэв.

• Ярилцлага : Б.Очироо   – Малчин

Ноднин өвөл хүнд өвөд болсон. 

Цас их орсон. 

Хонь малдаа тэжээл өгч өвөлжсөн. 

Энэ өвөл тэжээл өгөөгүй. 

Сайхан өвөл болж байна. 

Энэ өвөл төлийн гарз байхгүй сайхан өвөл болсон. 

Одоо ингээд хавар хонь мал эд төллөж байгаа. 

Өчигдөр хэдэн төл авсан. 

Өнөөдөр цас ороод тэнгэр бүрхэгдүү байна.

Цас их орвол хавардаа жаахан хүндэрч магадгүй гэж бодож байна. 

• Д.Батмөнх -  ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам бол жил болгон энэ өвөлжилт хаваржилтын ажлыг зохион байгуулдаг.

Гол нь бид энэ 2021 оны 11 сард монгол улсын засгийн газарт хэдэн толгой мал өвөлжих хаваржих талаар тооцоо оруулсан байгаа. Бидний тооцоолсоноор бол 67.7 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах  зохион байгуулалтын арга хэмжээ авсан.

Ингээд 2021 оны намар малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулсан байгаа.

Эдийн засгийн эргэлтэнд оруулах малын тоо хэмжээг бид 16.7 сая толгой мал гэж тооцоолсон. 

Өнөөдрийн байдлаар бол манай орны өвөлжилт харьцангуй тогтвортой.

Мал аж ахуй тогтвортой байна гэж хэлж болно.

Энэ дээр хэд хэдэн үндслэлийг хэлж болно.

Монгол орны мал аж ахуйн өвөлжилтийн байдал, хаваржилтын байдал тогтвортой байгаагын гол үндэс нь цаг агаарын таатай нөхцөл байгаа.

Мал харьцангуйгаар  тарга хүч сайтай орсон учраас малын зүй бус хорогдол бол багаснаа гэж нэгдүгээрт дүгнэж байгаа. Хоёрдугаарт нь бол  улсын хэмжээнд бэлтэгсэн өвс тэжээлийн хангамж бол харьцангуй өндөр байгаа.

Холбоотой мэдээ