Тайланд улсын Бангкок боомтыг шинэчлэх засгийн газрын хүчин чармайлт

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-03 12:01:06

2022 онд Тайландын боомтын захиргаа (PAT) Klong Toey дүүрэгт ухаалаг олон нийтийн төслийн тендерээ албан ёсоор зарласан

Тайландын боомтын захиргаа нь Бангкок боомт болон түүний ойр орчмын газруудыг шинэчлэхийг эрэлхийлж байгаа боловч энэ газрын зарим хэсэгт ядуу хүмүүс амьдарлаг. 

Тэд барилгын ажил явуулахын тулд талбайг чөлөөлөх ёстой тул  шинэчлэлийн төсөлд шууд өртөх нутгийн иргэд бухимдаж байгаагаа илэрхийлж, цаашид нөхцөл байдлыг эргэн харж, анхааралдаа авахыг эрх баригчдаас шаардаж байна.

• Клонгтой дүүргийн гудамжны хүнсний худалдагч Нан эмээ

Хэрвээ  биднийг эндээс хөөх юм бол бид яаж амьдрах учраа мэдэхгүй байна. 

Миний эмээ энд анх амьдарч эхэлсэн. 

Бид эндээ үлдмээр байна.

• Клонгтой дүүргийн оршин суугч Па MAE

Би мэдээнээс намайг албадан гаргах болно гэдгийг мэдсэн гэхдээ хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна.

 Энд байгаа хүмүүсийн нэг хэсэг нь явахыг хүсч байхад нөгөө хэсэг нь явах хүсэлгүй байгаа. 

Би юу хийхээ мэдэхгүй байна, учир нь би хаана ч очсон бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. 

Хэрэв тэд биднийг ажилгүй болгох гэж байгаа бол нөхөн олговор олгох боломжтой болвуу?

• Клонгтой дүүрэгт амьдардаг алдартай реппер Касидек Сангжан

Би энд ирээд удаж байна. 

Би багаасаа л энд байсан. 

Энд олон сайхан дурсамжууд бий. Би эндээ үлдэхийг хүсэж байна. Гэхдээ үүнээс илүү Клонгтой дүүргийг сайн талаас нь хөгжүүлэхийг хүсч байна. 

Бидний хойч үе сайхан газар амьдах хэрэгтэй. 

Тиймээс ард иргэд энэ үйл явдлыг ойлгох естой гэж бодож байна.


Холбоотой мэдээ