Захиалгаар иргэдийг зодож, хутгалж, айлган сүрдүүлдэг байсан бүлэг этгээдийг саатуулжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-05 06:49:22

Захиалгаар иргэдийг зодож, хутгалж, айлган сүрдүүлдэг байсан бүлэг этгээдийг саатуулжээ. Тодруулбал:

Нийслэл хотын нутаг дэвсгэрт урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд нэгдэж, хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэн, бусдын захиалгаар иргэдийг заналхийлэн айлган сүрдүүлж зодох, хутгалах зэрэг гэмт хэргийг үйлдэж байсан аж. 

Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай баривчлах ажиллагаа явуулан, гэмт хэргийг үйлдсэн М, Т, А, Б, О нарын бүлэг этгээдүүдийг баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулсан байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ