С.Эрдэнэ: Х.Баттулга шиг намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-03-05 07:30:52

АН-ын  ээлжит бус XIII их хурал өнөөдөр /2022.03.05/ танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "АН-ыг хэд ч хуваагаад нэмэргүй. Би эрх мэдэл, албан тушаалын төлөө улаараагүй. Зөвхөн намынхаа бүтцийг хамгаалахын төлөө явна. Эрх баригчидтай тэмцэж хариуцлага хүлээлгэж чадах цорын ганц нам, АН. Харамсалтай нь бидний хэсэг нөхөд эрх баригчдын нөлөөнд автаж байгаад харамсаж байна. Би энд нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга шиг улс орноо, ардчилсан намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй. Тиймээс би ардчилсан намаас түүнийг дэвшүүлсэндээ уучлал хүсч байна” хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо. 

Холбоотой мэдээ