Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ХОТООР ДҮҮРЭН ХАУСТАЙ, ТОМ ТОЛГОЙТОЙ ДАРГА НАРТАЙ ХАТУУ ТЭМЦЭЖ, ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААНА ГЭНЭ..
Улс ТөрЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо УИХ-ын Чуулганд танилцуулж үг хэллээ.
Мөн энэ үеэр аймаг сумдын удирдлагуудад хатуухан үг дайв.
Тэрээр, “Би нэг зүйлд эсрэг байр суурьтай байдаг.
Тэр нь бол Монгол улс Үндсэн хуулиар нэгдсэн төвлөрсөн нэг удирдлагатай.
Манайх бие даасан өөр өөрийн ханилагуудаас нэгдсэн улс биш.
Өмнөговийн удирдлагуудад миний хэлж байгаа зүйл бол үнэхээр иргэдийн асуудал байвал бид шийдэх ёстой.
Харин тэнд байгаа том толгойтой хэдэн дарга нарын том төслийг зогсоох гэсэн оролдлого байвал түүнийг хатуу эсэргүүцнэ.
Бид Үндсэн хуулийн зарчимтай.
Өмнөговийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч тэргүүтэй улсууд улстөрийн ашиг хонжоо олох гэсэн байвал Ерөнхий сайдын хувьд хатуугаас хатуу тэмцэх болно.
Мөн Эрдэнэбүрэнтэй холбоотой асуудал үүсч байна гэж байна.
Үнэхээр иргэдийн асуудал байвал ойлгоно.
Тэр дунд төслийг гацаах гэсэн улсууд байвал хатуу тэмцэнэ гэдгээ хатуухан хэлэх нь зүйтэй байх.
Энд төр засаг нь нэг шийдвэр гаргадаг, тэнд нэг аймгийн хурал гээд хэдэн нөхдүүд өөр шийдвэр гаргачихдаг, ямар ч хариуцлага хүлээдэггүй.
Засаг дарга гээд нэг нөхөр бие даасан шийдвэр гаргаад улс төржөөд байдаг.
Ил далд компаниудаас авлигал авдаг.
Цалингаасаа хэд дахин өндөр үнэтэй хаус хотоор дүүрэн авчихсан.
Ийм нөхдүүдийг цэвэрлэнэ.
Өөрөөр хэлбэл энэ хоёр заагийн дунд том төслүүд явна гэж ойлгох хэрэгтэй” гэв.