Дэлхийн хамгийн аз жаргалгүй 10 орон

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-06 03:24:13

Дэлхийн хамгийн аз жаргалгүй 10 орон

Шинжээчид "The World Happiness Report" гэсэн чансааг гарган дэлхийн улс орнуудын аз жаргалын түвшинг тогтоож үздэг билээ. Тэгвэл тус жагсаалтын 156-д бичигдсэн Бурунди улс хамгийн аз жаргалгүй орноор тодорчээ. Жагсаалтыг гаргахад ДНБ-ний хүн амд ноогдох хувь, дундаж наслалт зэрэг хүчин зүйлийг авч үздэг юм. 

Нэг хүнд ноогдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, амьдралын сонголтоо өөрөө хийх эрх чөлөө, нийт хүн амын өгөөмөр сэтгэл, авлигын түвшин гэх үзүүлэлтээр улс орнуудын аз жаргалыг хэмжжээ. Сонирхолтой нь, хамгийн аз жаргалтай улсууд ихэвчлэн Хойд Европ, хамгийн аж жаргалгүй нь Африк тивд голцуу байдаг аж.

Ингээд та бүхэнд хамгийн хөгжил буурай, ядуурал ихтэй 10 орныг танилцуулж байна.


1. Бурунди

Зүүн Африкийн Бурунди улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд хүн амын талаас илүү хувь нь нэн ядууд тооцогддог.  Газар нутгийн 50 хувь нь газар тариаланд, 36 хувь нь бэлчээрт ашиглагддаг бөгөөд үлдсэн хэсгийг нь ой мод эзэлдэг юм. 



2. Төв Африкийн Бүгд найрамдах улс

Төв Африк нь далайд гарцгүй орон юм.

Уг нь алмаз, уран, алт, нефть, ой болон усан цахилгааны асар их баялагтай ч хамгийн ядуу орнуудын нэг хэвээр.



3. Өмнөд Судан

Жуба нийслэлтэй Өмнөд Суданы  гол баялаг нь газрын тос. 

Өмнөд Суданд ДОХ-ын халдвар дэлхийд хамгийн  өндөр тархалттай. 

Мөн эрүүлийг хамгаалах систем хөгжөөгүй, бичиг үсгийн болон  дэд бүтцийн түвшин  маш доогуур байдаг.



4. Танзани

Танзани Зүүн Африкийн хамгийн хөгжил муутай орны нэг  юм. 

Тусгаар тогтнолоо олж авсны дараа урт хугацаагаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, улсын өмчид тулгуурласан орон байлаа.

Хүүхдийн үхлийн гол шалтгаан нь хижиг байдаг бол ДОХ/ХДХВ-ийн халдвар насанд хүрэгсдийн хувьд гол асуудал хэвээр.

5. Йемен

Йемен улс Арабын ертөнцийн хамгийн ядуу орон болж байна.

Эдийн засаг нь нефть олборлолт, түүний экспортоос хамааралтай.

Төсвийн орлогын 70 хувийг нефть оруулдаг. 



6. Руанда

Руанда бол хүн ам шигүү, хөдөө аж ахуйн хөгжил бараг үгүй улс орон юм. 

Ашигт малтмал бараг ашиглагддаггүй, аж үйлдвэр нь ихээхэн хоцрогдсон, гол экспорт нь кофе, цай болж байна.

7. Сири

Дайны улмаас  хүн амын амжиргааны түвшин 2011 оноос хойш эрс унажээ. 

Тус орны зарим хэсэгт хүнс, шаардлагатай гол барааны хомсдолтой байна.  

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээнд Сирийн дундаж цалин 2019 онд 129.39 ам.доллар байжээ.


8. Либери

Либери нь баруун Африкийн хамгийн ядуу орон бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд гуравт ордог.  

Үүний зэрэгцээ,

Либерийн ажилгүйдлийн түвшин хүн амын 85 хувь болж байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг.



9. Гаити

Гаити дэлхийн хамгийн ядуу, хамгийн тогтворгүй орнуудын нэг юм. 

Байнгын өлсгөлөнтэй, төрийн эргэлт, байгалийн гамшиг ихтэй.



10. Малави

Амьдралын дундаж нас нь 55.1 жил. 

ДЭМБ-ын мэдээгээр Малави дээрх үзүүлэлтээр дэлхийн хамгийн сүүлчийн байрыг эзэлж байна.


Холбоотой мэдээ